
С.Бямбацогт УИХ-ын даргын үүрэгт ажилд томилогдоод орон нутгийн анхны томилолтоо өөрийн төрөлх нутаг Ховд аймаг, Чандмань сумаас эхлүүлсэн юм. Энэ хүрээндээ тэрбээр Чандмань сумын иргэдтэй уулзаж УИХ-ын гишүүнээр таван удаа сонгогдож Хууль зүйн, Батлан хамгаалахын, зам тээврийн сайдаар болон ЗГХЭГ-ын даргаар ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажил, санаачлан батлуулсан хууль, аймаг, сум орон нутагтаа хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн талаар иргэдэд мэдэээлэл өглөө. Чандмань сумын иргэд, малчид хүлээн авах төлийнхөө 90%-ийг хорогдолгүй сайн авчээ Мөн УИХ-ын даргын хувьд цаашид хийж хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлынхаа талаар танилцуулж иргэдийн саналыг сонссон юм.Чандмань сум бол УИХ-ын дарга С.Бямбацогтын ээжийнх нь унаган нутаг. Аав нь энэ сум, нэгдлийн даргаар ажиллаж, Монгол Улсын 300 гаруй сумаас ажил үйлсээрээ тэргүүлсэн, шилдэг сум болгож байсан түүхтэй. Хос хоёр Алтай, холбоо гурван нуураараа хүрээлүүлсэн төрөлх Чандмань сумын зон олон орон нутаг, иргэдийн өмнө тулгамдаж буй зарим асуудлаа УИХ-ын дарга С.Бямбацогт болон аймгийн Засаг дарга М.Амарсанаад танилцуулав. Түүнчлэн хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах их ажилд нь амжилт хүслээ.Залуу малчдыг дэмжиж, нутаг орондоо ажиллаж, амьдрах нөхцөл болмжийг хангаж өгөхийг Манханчууд хүслээҮүний дараагаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж Манхан суманд ажиллаж, иргэдтэй уулзан санал бодлыг нь сонслоо. Уулзалтын үеэр тэрбээр Улсын Их Хурлын гишүүнээр таван удаа сонгогдон ажиллах хугацаандаа Хууль зүй, Батлан хамгаалах, Зам тээврийн сайд, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллахдаа хэрэгжүүлсэн бодлого, санаачлан батлуулсан хууль тогтоомж, орон нутагт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр дүнг танилцуулав.Мөн Улсын Их Хурлын даргын хувьд цаашид хэрэгжүүлэх ажлын зорилт, анхаарах асуудлуудаа иргэдэд танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо.Улсын Их Хурлын дарга асан, төрийн дархан түшээ Д.Дэмбэрэл гуай Манхан сумын харьяат. Түүний төр, улс төрийн ажлын арвин туршлагыг залгамжлан тус сумаас төрсөн Улсын Их Хурлын хоёр дахь дарга болж буйд нутгийн иргэд бахархалтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Улсын Их Хурлын даргын хариуцлагатай, өндөр ач холбогдол бүхий албанд нь иргэдийн зүгээс амжилт хүслээ.УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга С.Бямбацогт, “Манхан сумыг тог цахилгаантай болгож, төрийн бүх байгууллагын өргөтгөл, шинэчлэлийг хийж, хатуу хучилттай автозамаар аймаг, нийслэл, урд, хойд хөрш орнуудтай холбосон гээд Улсын Их Хурлын гишүүнээр тавантаа сонгогдон ажиллах хугацаандаа тэрбээр багагүй зүйлийг хийж хэрэгжүүлжээ. Баруун бүс нутагтаа төдийгүй Монгол Улсдаа Ховд аймаг дэд бүтцийн хөгжил, эдийн засгийн өсөлтөөрөө дээгүүрт орж байна. Эрчим хүчний хараат байдлаас гарах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлснээр Ховд аймгийн эдийн засгийн хөгжил эрчимжих том алхам болно”гэв.
Цааш унших
2026.04.29

2026.04.29

2026.04.29

2026.04.29

2026.04.27

2026.04.22









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.