Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Тажикистаны Душанбе хотноо 2026 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Гишүүн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа, аюулгүй байдал, харилцан холболтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус хуралдааны үеэрХятадын талаас “Аюулгүй байдлын дөрвөн төв”-ийг байгуулах ажлыг урагшлуулах.ШХАБ-ын гишүүн орнуудын эрүүл мэндийн салбарын 1,000 ажилтныг Хятад улсад мэргэжил дээшлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.Манай улсыг төлөөлөн Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр оролцож, Монгол Улс ШХАБ-ын орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, тээвэр, логистикийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх байр сууриа илэрхийлэв.Тэрбээр, Бүс нутгийн орнуудтай эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэх, Монгол Улсын экспортын боломжийг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээврийн гарцыг өргөжүүлэх зорилтыг урагшлуулахад ач холбогдолтой.Монгол Улсын зорилго бол бүс нутгийн хамтын ажиллагааг зөвхөн дипломат харилцаагаар хязгаарлахгүй, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бодит үр өгөөж болгон хувиргах явдал болохыг онцолсон юм.
Цааш унших2026.10.27

2026.10.21
2026.10.20
2026.10.20

2026.10.15

2026.10.15





Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.