
Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, тус академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд, мөн УИХ дахь Монгол, Солонгосын парламентын найрамдлын бүлгийн гишүүний хувьд “Солонгос–Монголын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны форум”-ын нээлтэд оролцож, амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүллээ. Энэ форум нь Монгол Улс, БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны өнөөгийн болон хэтийн төлөвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Тэртээ 1990 онд манай 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоож, улмаар 2006 онд "Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны түншлэл"-ийн гэрээ байгуулагдсанаас хойш шинжлэх ухаан, технологийн салбар дахь 2 орны хамтын ажиллагаа илт идэвхжисний дотор Монгол Улсын ШУА БНСУ-ын Үндэсний шинжлэх ухааны академи, Солонгосын Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэн (KIST), Солонгосын Үндэсний музей, Сөүлийн их сургууль, Солонгосын ахисан түвшний шинжлэх ухаан технологийн хүрээлэн (KAIST), Солонгосын Шинжлэх Ухаан, Технологийн их сургууль (UST) зэрэг олон байгууллагатай өргөн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Цаашид бид шинжлэх ухаан технологийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын тулд Хамтарсан судалгааны төв байгуулах, 2 талт хамтын ажиллагааг олон талт болгох замаар судалгааны дэд бүтцээ хөгжүүлэх, салбар дундын болон салбар дамнасан судалгааны шилдэг төслүүд хэрэгжүүлэх, төсөлд сууриласан ахисан түвшний сургалтыг улам өргөжүүлэх зэрэг олон арга, хэлбэрээр хамтын ажиллагаагаа илүү томоохон, бодит үр дүнд хүргэхийн төлөө хичээн ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэе.
Цааш унших
2026.07.23

2026.07.02

2026.06.17

2026.05.19

2026.05.13

2026.05.11









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.