User Image

ОУПХ-ны Хүний эрхийн хороо Хүний эрхийг хамгаалах кампанит ажлыг эхлүүлж буйгаа зарлалаа

Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей энэ сарын 15-19-нд Истанбул хотод болж өнгөрлөө.УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын Хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа тул 5 өдрийн турш хуралдаж, 5 улсын парламентын төлөөлөлтэй уулзалт хийж, 17 улстай холбоотой шийдвэр гаргалаа. Тус хорооны хүний эрхийг хамгаалах кампанит ажлыг эхлүүлж байгаагаа зарлаж, улс орнуудын парламент болон парламентч нарт уриалга гаргалаа.Ассамблейн үеэр ДЭМБ болон ОУПХ-ны Эрүүл мэндийн хороо хамтран зохион байгуулсан эрүүл мэндийн татварын талаарх хэлэлцүүлэгт орж, тамхины татварын тухай өөрийн санаачилсан хуулийн төслийн талаар санал солилцох завшаан тохиосон нь онцлох үйл явдал боллоо.Монгол Улс 1962 онд ОУПХ-ны гишүүнээр элссэн цагаасаа хойш идэвхтэй хамтын ажиллагаатай явж ирсэн. Монгол Улсын хувьд энэхүү байгууллагад идэвхтэй хамтын ажиллагаатай байж, дэлхийн парламентуудтай шууд харилцан, ардчилал, хүний эрхийг дэмжигч улс гэдгээ харуулснаар олон улсын тавцанд нэр хүндээ нэмэгдүүлэх нэг алхам гэж үздэг. Энэхүү хариуцлагатай ажлыг хийх нь нэр төрийн хэрэг хэмээн үзэж, хичээн ажиллаж байгаагаа О.Номинчимэг гишүүн онцлов.

Цааш унших
Content image
Одсүрэн
Номинчимэг

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • Хууль зүйн байнгын хорооны гишүүн
  • Өргөдлийн байнгын хорооны дарга
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Монгол Ардын Нам

Шинэ мэдээ

news

ӨБХ: Нийтийн өргөдлийн системд иргэдийн өргөдөл, гомдлыг байршуулах журам батлахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв

2026/04/295 мин унших
news

О.Номинчимэг: Нийт гаргасан иргэдийн өргөдлөөс 20-30 хувь нь л "D-petition" систем дээр нийтлэгдэж байна!

2026/04/282 мин унших
news

О.Номинчимэг: УИХ, иргэдийн хяналтаас гадуур тусдаа төсөв ТӨК-иуд дээр бий болсныг цэгцлэх цаг болсон!

2026/04/242 мин унших
news

О.Номинчимэг: ҮХЦ-ээс албан тушаалтантай холбоотой дүгнэлт орж ирвэл УИХ авч хэлэлцэх эсэхийг нэг мөр тодорхой болгох шаардлагатай

2026/04/242 мин унших
news

УИХ-ын гишүүд ОУПХ-ны 152 дугаар Ассамблейд оролцов

2026/04/232 мин унших
news

О.Номинчимэг: Хүүхэд залуучуудын театрыг 2002 онд 216 саяар хувьчилчхаад, 20 жилийн дараа төсвийн 30 тэрбум төгрөгөөр дахин байгуулсан

2026/04/231 мин унших
news

ОУПХ-ны Хүний эрхийн хороо Хүний эрхийг хамгаалах кампанит ажлыг эхлүүлж буйгаа зарлалаа

2026/04/221 мин унших
news

ОУПХ-оос Х.Булгантуяагийн нэр хүндийг унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа хийгдсэн байж болзошгүй тул олж тогтоохыг Монгол Улсын Их Хуралд даалгалаа

2026/04/201 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.