facebook
51-267156
User Image

Л.Энх-Амгалан: Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл үзнэ

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид 2026-2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн Нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл үзэж эхэлнэ. Тухайлбал, хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг системтэй дэмжих энэхүү хичээл нь өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах чадварыг төлөвшүүлж, оюуны тамиртай, биеийн тамиртай, сэтгэлийн тамиртай Монгол иргэнийг бэлтгэх боловсролын шинэчлэлийн чухал хэсэг болно.Энэхүү хичээл нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй зэрэгцэн нийгэмшил, сэтгэл зүйн төлөвшлийг дэмжихэд чиглэнэ. Сурагчдад өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, эерэг харилцаа тогтоох зэрэг амьдралын суурь чадварыг эзэмшүүлэх зорилготой юм. Энэхүү агуулга нь өмнө нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үндсэн сургалтын хөтөлбөрт тусгагдаагүй байсан бөгөөд харин зарим төрийн бус өмчийн сургуулийн сургалтын хөтөлбөрт хэрэгжиж ирсэн туршлагатай.Хичээлийн хүрээнд сурагчид өөрийн сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, удирдах, өөртөө энэрэнгүй хандах, бусдыг ойлгох, мэдрэмжээ зөв илэрхийлэх, хамтран ажиллах, зөрчил асуудлыг зөв шийдвэрлэх зэрэг өдөр тутмын амьдралд шаардлагатай нийгэм-сэтгэл зүйн чадваруудыг үе шаттайгаар эзэмшинэ.Хөтөлбөр нь “Би”, “Бусад”, “Бид” гэсэн үндсэн агуулгын хүрээнд хэрэгжих бөгөөд сурагчид нийт 6 хүрээ 24 чадамжийг олгох юм. Эдгээр чадвар нь өөрийгөө танин мэдэх, бусдын мэдрэмжийг ойлгох, өөрийгөө бусдын оронд тавьж сэтгэх, эерэг харилцаа бүрдүүлэх, нийгмийн хариуцлагатай оролцох чадамжийг төлөвшүүлэхэд чиглэж байна.Хичээлийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэн сургасан бөгөөд сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр”-ийг олгоно. Энэхүү хэрэглэгдэхүүн нь хүүхдийн өдөр тутмын эерэг дадал, зөв хандлага, өөрийгөө ойлгох чадварыг хөгжүүлэхээс гадна гэр бүлийн орчин дахь харилцан ойлголцол, халуун дулаан уур амьсгалыг дэмжих ач холбогдолтой.Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг боловсруулан түгээх бөгөөд ингэснээр хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг гэр бүл, сургууль хамтран дэмжих нөхцөл бүрдэнэ. Энэ нь хичээлийн үр нөлөөг нэмэгдүүлж, хүүхдийн хөгжилд тасралтгүй ахиц гаргахад чухал хувь нэмэр оруулах юм.Хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг зөвхөн мэдлэгээр бус хөгжлөөр нь үнэлэх тогтолцоог нэвтрүүлнэ. Багш нар сурагчдын эзэмшсэн 24 чадварын хөгжлийн түвшнийг үнэлж, хэрэгцээт дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлэх боломж бүрдэнэ.Нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлийн хүрээнд сурагчид “Би сурагч”, “Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?”, “Өөртөө болон бусдад хэрхэн энэрэнгүй хандах вэ?”, “Мэдрэмжээ хэрхэн зөв илэрхийлэх вэ?”, “Зөрчлийг хэрхэн зөвөөр шийдвэрлэх вэ?” зэрэг амьдралын үнэ цэнтэй ур чадваруудыг эзэмшинэ.Боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү хичээл нь хүүхдэд зөвхөн академик мэдлэг олгохоос гадна өөрийгөө ойлгож удирдах, бусдыг ойлгож хүндэтгэх, хамтран ажиллах, нийгэмд зөв оролцох чадварыг төлөвшүүлэхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сэтгэлийн дархлаа, зөв хандлага, зөв харилцааны ур чадварыг бага наснаас нь төлөвшүүлэх замаар оюуны тамиртай, биеийн тамиртай, сэтгэлийн тамиртай Монгол иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн боловсролын чухал шинэчлэл юм.

Цааш унших

Санаачилсан хууль

40

Нэмэлт өөрчлөлт (2026)

ӨРГӨН БАРЬСАН:2025-12-30

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (электрон тамхи)

ӨРГӨН БАРЬСАН:2025-09-18

Тамхины хяналтын тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Нэг жилээр хойшлуулах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-09

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай

Олон Улсын гэрээ хэлэлцээр ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-09

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай

Нэмэлт өөрчлөлт (Уул уурхай, банк санхүү зэрэг салбаруудад гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоох,)

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-20

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-18

Шинжлэх ухаан, технологийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Бэлчээрийн газрын ашиглалттай холбоотой заалт)

ӨРГӨН БАРЬСАН:2023-06-20

Газрын тухай

Шинэчилсэн найруулга ( сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцүүлэн чанаржуулах)

ӨРГӨН БАРЬСАН:2022-08-30

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2021-06-24

Боловсролын ерөнхий хууль

Шинэчилсэн найруулга (Боловсролын ерөнхий хуультай хамт өргөн мэдүүлсэн)

ӨРГӨН БАРЬСАН:2021-06-24

Дээд боловсролын тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2021-06-24

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2021-03-24

Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай

Нэмэлт өөрчлөлт (Шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд хугацаа алдалгүй нийцүүлэх шаардлага)

ӨРГӨН БАРЬСАН:2020-12-04

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай

Тогтоолын төсөл (Нөхөн сонгуулийн тов, техник хэрэгсэл, зардлын хэмжээг батлах тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2020-11-15

Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2020-05-05

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай

Шинэчилсэн найруулга (Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх)

ӨРГӨН БАРЬСАН:2020-04-08

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай

Шинэчилсэн найруулга (Шинэчилсэн найруулга /Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх/)

ӨРГӨН БАРЬСАН:2020-03-27

Төрийн аудитын тухай хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-12-04

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-12-04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай

Нэмэлт өөрчлөлт (50+26)

ӨРГӨН БАРЬСАН:2019-12-02

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-12-02

Улсын Их Хурлын 2019 -2024 оны Стратеги төлөвлөгөөг батлах тухай

Нэмэлт өөрчлөлт (24 гишүүн мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах)

ӨРГӨН БАРЬСАН:2019-10-11

Эрүүгийн хууль

Нэмэлт өөрчлөлт (УИХ-ын 62 гишүүн өргөн мэдүүлсэн)

ӨРГӨН БАРЬСАН:2019-06-06

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-04-24

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2018-10-05

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Нэмэлт өөрчлөлт ( Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болгоно)

ӨРГӨН БАРЬСАН:2018-06-11

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Шинэчилсэн найруулга (Өндөр хөгжилтэй улсуудын “төрийн алба”-тай холбогдсон хууль тогтоомжийг судлаж, хуульд тусгах)

ӨРГӨН БАРЬСАН:2017-02-10

Төрийн албаны тухай

Шинэчилсэн найруулга (Бусад орны амжилттай туршлагыг судлан үндсэн таван чиглэлийн хүрээнд шинэчлэн найруулсан)

ӨРГӨН БАРЬСАН:2016-12-22

Монгол Улсын хөгжлийн банкны тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2016-10-07

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

Нэмэлт өөрчлөлт (Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах)

ӨРГӨН БАРЬСАН:2016-10-07

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай

Бие даасан хууль (2016-2030 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал)

ӨРГӨН БАРЬСАН:2016-01-04

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал

Нэмэлт өөрчлөлт (Алслагдмал орон нутгийн албан татварын хэмжээг бууруулах)

ӨРГӨН БАРЬСАН:2015-11-19

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2014-11-25

Хүний эрхийн үндэсний комиссын тухай

Нэмэлт өөрчлөлт (Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгнөөс илүүгүй орлоготой аж ахуйн нэгжид оногдуулах татварын хэмжээг нэг хувь болгон өөрчлөх буюу 90 хувиар хөнгөлөх нь зүйтэй.)

ӨРГӨН БАРЬСАН:2014-10-13

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2014-05-30

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Ойг хамгаалах талаар иргэд, байгаль хамгаалагчийн эрх, үүрэг хариуцлагыг сайжруулах)

ӨРГӨН БАРЬСАН:2013-05-31

Ойн тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Малчид, малчин өрхийг жижиг дунд үйлдвэрлэгч хэмээн хуульчлах)

ӨРГӨН БАРЬСАН:2013-04-10

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (НӨАТ-ын босгыг 200 сая төгрөг болгох)

ӨРГӨН БАРЬСАН:2013-03-07

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай

Нэмэлт өөрчлөлт ()

ӨРГӨН БАРЬСАН:2012-10-19

Төрийн албаны тухай

Content image
Лувсанцэрэн
Энх-Амгалан

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Засгийн газар
  • Боловсролын сайд
Сонгогдсон тойрог
  • Булган, Орхон, Хөвсгөл

Шинэ мэдээ

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.