facebook
User Image

Улаанбаатарт өдөр бүр 1,500 тонн хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина

Нийслэлийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор "Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр" байгуулах гэрээг өнгөрөгч Баасан /2025.10.27/ гарагт байгууллаа.Энэхүү төслийг БНХАУ-ын "Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах компани” хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хотын түүхэнд 100 хувь хувийн хөрөнгө оруулалттай анхны хог дахин ашиглах төсөл болж байна.Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр, нийслэл өдөрт дунджаар 1,500 тонн хог гаргадаг бөгөөд шинэ үйлдвэр ашиглалтад орсноор энэ бүх хогийг өдөр бүр боловсруулж, цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Энэ нь нэг талаас хогийн цэгийн ачааллыг бууруулж, нөгөө талаас хотын эрчим хүчний хангамжид бодит хувь нэмэр оруулах юм.Одоогоор Улаанбаатар хотод үүсч буй нийт хог хаягдлын 11.4 хувь нь дахин боловсруулагддаг бол үлдсэн 88.6 хувийг булж устгаж байгаа нь байгаль орчинд ноцтой дарамт учруулж буй. Тус үйлдвэр ашиглалтад орсноор хог хаягдлын дахин ашиглалтыг эрс нэмэгдүүлж, хөрсний бохирдол, утаа, үнэржилтийн асуудлыг мэдэгдэхүйц бууруулах зорилготой байна.Төслийн хүрээнд зөвхөн нийслэлийн хог төдийгүй Төв аймгийн Зуунмод, Хүннү хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын хог хаягдлыг хамруулан боловсруулах бөгөөд Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгт олон жил хуримтлагдсан хогийг шатааж бүрэн цэвэрлэхээр төлөвлөжээ.Бүтээн байгуулалтын ажлыг 30 сарын хугацаанд дуусгах бөгөөд үйлдвэр ашиглалтад орсны дараа 28 жилийн хугацаанд хувийн хэвшлийн менежментээр ажиллаж, дараа нь төрийн өмчид шилжих нөхцөлтэй юм.Нийслэлийн зүгээс энэ төслийг "хог хаягдлыг дарамт бус нөөц болгон хувиргах бодит алхам" хэмээн тодорхойлж, хотын тогтвортой хөгжлийн хүрээнд байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт гэж үнэлж байна.

Цааш унших
Content image
Хишгээ
Нямбаатар

Орон нутаг
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

Шинэ мэдээ

news

Х.Нямбаатар: 30 гаруй жил ярьсан ДЦС-5 төслийн бүтээн байгуулалтыг ирэх хавар эхлүүлнэ

2025.12.052 мин унших
news

3933 нэгж талбар чөлөөлснөөр нийт 11.575 айлын орон сууц барих боломж бүрдэв

2025.12.052 мин унших
news

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

2025.12.042 мин унших
news

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

2025.12.041 мин унших
news

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

2025.12.031 мин унших
news

Х.Нямбаатар: Саяхан Хонгконгд харамсалтай хэрэг болсныг та бид бүгд мэдэж байгаа. Олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирлоо

2025.12.021 мин унших
news

Х.Нямбаатар: Иргэдэд чирэгдэл учруулж, эс үйлдэхүй үйлдэж буй албан хаагчдад хариуцлага тооцно

2025.12.021 мин унших
news

Улаанбаатар хотыг ухаалаг программ хангамжид шилжүүлэхээр хувийн хэвшилтэй хамтарч ажиллана

2025.12.021 мин унших