264444
Organization Logo
User Image

Жендэрт мэдрэмжтэй санхүүгийн хяналтын ОУ-ын хурал өндөрлөлөө

Санхүүгийн салбарын тогтвортой хөгжил, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийн шударга орчныг бүрдүүлэхэд хяналт, зохицуулалтын тогтолцоо онцгой үүрэгтэй. Гэвч уламжлалт хяналтын аргачлал нь хүйсийн онцлог хэрэгцээ, ялгаатай нөхцөл байдлыг хангалттай тусгадаггүйгээс эмэгтэй хэрэглэгчдэд тулгардаг эрсдэл, саад бэрхшээлийг бүрэн үнэлэх боломж хязгаарлагдсаар ирсэн. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-тэй хамтран зохион байгуулсан “Жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийг хяналтын тогтолцоонд нэвтрүүлэх нь” олон улсын хурал амжилттай өндөрлөлөө. Тус хуралд 40 гаруй орны санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банкны бодлого боловсруулагчид, хяналт шалгалтын мэргэжилтнүүдээс бүрдсэн 70 гаруй төлөөлөгч оролцож, жендэрт мэдрэмжтэй санхүүгийн хяналтын бодлого, туршлага, шинэлэг аргачлалуудын талаар өргөн хүрээнд санал солилцов.Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гишүүн байгууллагуудын хяналт-шинжилгээний тогтолцоог боловсронгуй болгох хүрээнд “Зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих арга зүй”, “Жендэрийн мэдрэмжтэй хэрэглэгчийн эрх хамгааллын арга хэрэгсэл”, “Хүйсийн хүртээмжтэй санхүүгийн бодлогын загвар” зэрэг шинэ чиг хандлага, олон улсын сайн туршлагуудыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон үр өгөөжтэй хурал боллоо.Санхүүгийн зохицуулах хорооноос хурлаар “Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны зах зээлийн хяналт болон эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг дэмжих санаачилгууд”, “Эрсдэлд суурилсан хяналт ба жендэрийн тэгш байдлын талаарх орон нутгийн туршлагууд”, “Эмэгтэйчүүдийн санхүүгийн аюулгүй байдлыг хангах гол эрсдэлийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, хянах аргачлал”, “Мэдээллийн нууцлалыг бэхжүүлэх, үр дүнтэй нөхөн сэргээх механизм” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын анхаарлыг татсан бодит туршлага, шийдлүүдийг танилцууллаа.Энэ удаагийн олон улсын хурал нь Монгол Улсын санхүүгийн салбарын зохицуулалт, хяналтын чадавхыг олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ эмэгтэйчүүдэд ээлтэй, хүртээмжтэй, шударга санхүүгийн тогтолцоог хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан чухал алхам болж өндөрлөв.

Цааш унших
Content image
Түндэв
Жамбаажамц

Засгийн газар
  • Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.