
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах хүрээнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний 2 журам, төслийн 1 ангиллыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2026.10.21/ шинэчлэн баталлаа. Өмнө нь төслүүдийн үнэлгээг яам болон орон нутгийн байгууллага хариуцдаг хоёр шатлалтай байсан.Харин хуулийн нэмэлт, өөрчлөлт болон шинэ журмын дагуу байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлээс нь хамааруулан 3 зэрэглэлд ангилах юм. НЭГДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛ: Уул уурхай, томоохон үйлдвэр, улс, хот хоорондын авто болон төмөр зам, томоохон цахилгаан станц зэрэг байгаль орчинд өндөр нөлөөлөлтэй төслүүд хамаарч, яамны түвшинд үнэлгээг хянана.ХОЁРДУГААР ЗЭРЭГЛЭЛ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт, шатахуун түгээх станц, мах, сүү боловсруулах үйлдвэр, дунд болон бага төвөгшилтэй барилга байгууламж зэрэг төслүүд хамаарч, ерөнхий үнэлгээг аймаг, нийслэлийн Байгаль орчны газар хариуцна.ГУРАВДУГААР ЗЭРЭГЛЭЛ: Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл багатай төслүүд хамаарна. Эдгээр төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж холбогдох мэдээллээ цахим системд өөрөө бүртгүүлнэ.Ингэснээр иргэд, ААН-ийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, төрийн байгууллагын ачааллыг бууруулах нөхцөл бүрдэнэ. Мөн нөхцөл, болзолтой хэрэгжүүлэхээр ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргадаг төслүүдийн 31.6 хувь нь үнэлгээ хийлгэх шаардлагагүй болно.Дээрх шинэчлэл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжид учирдаг шаардлагагүй үнэлгээ, бичиг баримтын бүрдүүлэлт, төрийн байгууллагын шат дамжлагыг бууруулахад чиглэж байгаа юм.
Цааш унших
2026.10.21

2026.09.21

2026.08.25
2026.08.12

2026.08.03

2026.07.27








Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.