
УИХ-ын гишүүн Б.Түвшин 300 мянган ам.доллар нэхсэн заналхийлэлд өртсөн талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр "Өнгөрөгч Даваа гарагт нэг танил маань уулзаад нүүрсний хулгай, 1XBET мөрийтэй тоглоомтой холбоотой нэвтрүүлэг бэлтгэн цацаж, нэр төрд чинь халдана хэмээн заналхийлж, 300 мянган ам.доллар нэхлээ” гэв. УИХ-ын гишүүн Б.Түвшин, Зөв мэдээлэлтэй иргэд олшрох тусам нийгмийн сэтгэлгээ эрүүлжинэ. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал хурцдаж МАН-ын даргын төлөөх тэмцэл нь төрийн хямрал болчхож болзошгүй нөхцөл байдалтай байна. Нөгөөтээгүүр багш, эмч нар цалингаа нэмүүлье гэж ажил хаялт зарлаад байгаа нь зүй ёсны зүйл юм. Өнгөрсөн хугацаанд манай Монгол Улсын төсөв тэр дотроо урсгал зардал 4 дахин өссөн ч суурь нийгмийн төрийн албан хаагчид болох багш эмч нарынхаа цалинг төдийлөн нэмээгүй явж ирсний балаг өнөөдөр гарч байгаа. Тийм учраас жагсаал цуглааны үр дүнд тодорхой хэмжээгээр цалингаа нэмүүлэх нь зайлшгүй зүйтэй зүйл юм. Хулгай хийгээгүй л бол ийм зэргийн шантааж, дарамтыг хүлээн зөвшөөрөх нь гэмт хэргийг өөгшүүлж буй үйл явдал… Өнөөдрийн нийгэмд залуу улс төрчид, нэр цэвэр бизнесменүүдийг нийгмийн хамгийн муу муухай хар үзэгдлүүдтэй холбож, нэр төрийг нь гутаахаар дарамталж, шантаажлан мөнгө нэхдэг бүлэглэлүүд үүссэн байх магадлалтай байна. Нэхсэн мөнгийг нь өгөхгүй бол нэр төрийг нь гутаах, хамгийн болохгүй зүйлтэй хутгаж, мэдээлэл бэлтгэн цацна хэмээн шантаачилдаг бүлэглэлүүд байж болзошгүй байна. Тухайлбал өнгөрсөн даваа гарагт буюу 10 сарын 27-ны өдөр нэгэн танил маань уулзаж, нүүрсний хулгай болон 1XBET мөрийтэй тоглоомтой холбоотой нэвтрүүлэг бэлтгэн цацаж нэр төрд чинь халдана хэмээн заналхийлж 300 мянган ам.доллар нэхсэн асуудал гарлаа. Энэ асуудал зөвхөн надад тулгарч байгаа асуудал биш, залуу улс төрчид, бизнесменүүдэд тулгардаг нэлээн нийтлэг болсон зүйл байж магадгүй. Улс төрч хүний эрхэмлэж явах зүйл нь нэр төр хэдий ч, хууль бус зүйл хийгээгүй, худлаа ярьж, хулгай хийгээгүй л бол ийм зэргийн шантааж дарамтыг хүлээн зөвшөөрөх нь гэмт хэргийг өөгшүүлж байгаа үйл явдал юм. Дуугай, даруухан байна гэдэг нь дарлуулна, дарамтлуулна, шантаажлуулна гэсэн үг биш. Цаашид энэ явдал дахин давтагдах юм болбол зургийн хамтаар нэр усыг нь зарлаж тодорхой хуулийн байгууллагад хандана гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Эцэст нь Монголын нийгэм эрүүл цэвэр тунгалаг байхын тулд иргэд бид нар улс төрчид бид нар илүү зоригтой, итгэлтэй, илүү нээлттэй, шударга байх шаардлагатай байна.Зөв улс орныг, зөв нийгмийг бүтээхийн тулд бүгдээрээ зөв байж, бурууг тэвчдэггүй, мууг томруулдаггүй байхыг уриалж байна…Улс орны нөхцөл байдал талцлын шинжтэй, иргэдийн төрдөө итгэх итгэл алдарсан, боловсрол эрүүл мэнд зэрэг суурь салбаруудынхаа асуудлыг шийдэж чадахгүй өнөөдөрт хүрсний цаад учир шалтгаан нь “бурууг чимээгүй харж, тэвчиж, томруулсаар ирсний үр дүн” юм. Буруу гэгчид хэрээс хэтэрсэн, хил хязгаар давсан, хүний ёсыг умартсан олон зүйл багтана. Тэр тусмаа хүний нэр төр, үнэт зүйл, итгэл үнэмшилд дур зоргоороо халдах, ялгаварлах, гүтгэх, мөнгө нэхэн шантаажлах зүй бус үйлдлийг тэвчих нь өөрөө буруу үйлдэл болно. Зөв улс орныг, зөв нийгмийг бүтээхийн тулд бүгдээрээ зөв байж, бурууг тэвчдэггүй, мууг томруулдаггүй байх уриалга гаргаж буйгаа энэхүү Моблогоороо мэдэгдэж байна.Баруун бүсийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээж, УИХ-ын гишүүн болсон Банзрагчийн Түвшин би бурууг тэвчин хүлцэхгүй. Шантаажид, гүтгэлэгт, дарамтад “ҮГҮЙ” гэж зоригтой хэлцгээе" гэжээ.
Цааш унших
2026.03.20

2026.03.20

2026.03.18

2026.03.17

2026.03.16

2026.03.16








