51-267216
User Image

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна

Цэргийн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгохтой холбоотойгоор бэлтгэл болон чөлөөнд байгаа алба хаагчид санал, хүсэлтээ илэрхийлжээ. Энэ асуудалд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батулт салбарын сайдын хувьд анхаарал хандуулж, байр сууриа илэрхийллээ.Тухайлбал тэрбээр, "Улсын Их Хурлаас 2026 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан хуулиар цэргийн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр нэмж олгох зохицуулалт хэрэгжиж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь тогтоолгосон цэргийн тэтгэвэр дээр суурь тэтгэвэр нэмж авах боломж бүрдсэн гэсэн үг. Гэхдээ уг нэмэгдлийг эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн иргэдэд олгохоор хязгаарлаад байна. Үүнтэй холбоотойгоор өндөр хариуцлага, эрсдэлтэй онцгой нөхцөлд, цаг наргүй ажиллаж, хуулийн дагуу цэргийн тэтгэврээ 40, 50-тайдаа тогтоолгосон иргэд 55, 60 нас хүртлээ хүлээх хэрэгцээ үүсээд байна. Иймээс цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Миний бие УИХ-ын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын асуудлаарх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж, яг энэ асуудлыг хөндөн, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэхүү санал, дүгнэлтийг 2026 оны аравдугаар сарын 28-нд УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан, шаардлагатай өөрчлөлтийг хийж, шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Эх орныхоо аюулгүй байдлын төлөө олон жил зүтгэсэн цэргийн алба хаагчдын хөдөлмөрийг үнэлж, тэдний нийгмийн баталгааг сайжруулах нь Батлан хамгаалах салбарын бодлогын чухал зорилт хэвээр байх болно" гэв.

Цааш унших

Санаачилсан хууль

11

Нэмэлт өөрчлөлт (Ариунзаяа 2026,06)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-05

Нийгмийн даатгалын ерөнхий хууль

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-10-27

Хянан шалгах түр хороо байгуулах

Тогтоолын төсөл (Харбин)

ӨРГӨН БАРЬСАН:2025-10-09

УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (электрон тамхи)

ӨРГӨН БАРЬСАН:2025-09-18

Тамхины хяналтын тухай хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай

Тогтоолын төсөл (Малын эрүүл мэнд, мах, түүхий эдийн үйлдвэрлэл, экспортын тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2022-10-21

УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2022-06-29

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай

Тогтоолын төсөл (Эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийх )

ӨРГӨН БАРЬСАН:2022-05-03

УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай

Шинэчилсэн найруулга (Паркийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа,)

ӨРГӨН БАРЬСАН:2022-03-31

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (“Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах)

ӨРГӨН БАРЬСАН:2022-03-24

Зөрчлийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Шимтгэлийг 2 хувиар бууруулах)

ӨРГӨН БАРЬСАН:2021-05-04

Нийгмийн даатгалын тухай

Байр суурь

Content image
Дамба
Батлут

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • Төсвийн байнгын хорооны гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
Засгийн газар
  • Батлан хамгаалахын сайд
Сонгогдсон тойрог
  • Булган, Орхон, Хөвсгөл

Нийтлэл

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.