УИХ-аас 2026.10.16-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олонхийн саналаар эцэслэн баталсан билээ.Гэвч хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан зарим ноцтой сөрөг үр дагавар бүхий заалтад хориг тавиулах хүсэлтийг 2026 оны аравдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн хүргүүлээд байна.Агуулгыг нарийвчилбал,Нэг. Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 4.1.39, 4.1.40 дэх заалт, 15¹ дүгээр зүйлийн 15¹.1, 15¹.10 дахь хэсэгт шууд гэрээ байгуулах замаар нэг этгээдэд 35,0 - 150,0 мянган гектар хүртэлх асар том хэмжээтэй талбайд геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх давуу эрх олгохоор заажээ.Гэрээ байгуулах хүсэлт гаргагчдад тавих шаардлага, төслийг үнэлэх шалгуур, шийдвэр гаргах үндэслэл, татгалзсан шийдвэрийн шалтгааныг хуульд тодорхой тогтоогоогүй нь төрийн шийдвэр гаргах ажиллагаанд үндэслэлгүйгээр өргөн хүрээний эрх мэдэл олгож, авилга, ашиг сонирхлын зөрчил ихээр үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль, Авилгын эсрэг хууль, Өрсөлдөөний тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.Хоёр. Дээрх гэрээт талбай гэх 150,0 мянга хүртэлх газрын 20 хувь буюу 30,0 мянга хүртэлх га ашигт малтмалын өндөр магадлалтай талбайг ямар ч нээлттэй өрсөлдөөнгүйгээр, хаалттай гэрээний үр дүнгээр шууд хайгуулын тусгай зөвшөөрөл болгон хувиргах нь үндэсний баялгийг цөөн этгээдийн гарт монопольчлох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь аж ахуйн хэвшлийн тэнцвэрт хөгжлийг боомилж, үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулахаар байна.Гурав. Өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээнд нэг талаас нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллахаар заасан байсныг аймаг, сумын Засаг дарга гэж тодорхой болгож зааж өгсөн хэдий ч зөвшилцсөнөөр гэж өөрчлөн найруулсан нь нутгийн захиргааны эрх хэмжээг эрх зүйн хувьд дордуулсан гэж үзэж байна.
Цааш унших
2026.10.27
2026.10.27

2026.10.23

2026.10.17

2026.10.16

2026.10.16







Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.