Байр суурь1 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь1 мин унших
ЭЗБХ-ны /2026.10.08/ хуралдаанаар 2027 оны төсвийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-аас баталсан хуулиа Засгийн газар өөрөө хэрэгжүүлэхгүй, тойрч гардаг жишиг тогтлоо.
Банкны, Биржийн, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиудын хэрэгжилтийг яагаад хангахгүй байна вэ? Төсөвтэй хамт концессын жагсаалтаа ч өргөн барих ёстой.
2026 оны төсвийн гүйцэтгэлээр экспортолсон нүүрсний хэдэн хувийг биржээр борлуулав? Бүх гэрээ дуусгавар болсон байх ёстой байтал хэн сунгаад байгаа юм?
Ирээдүйн өв санд АМНАТ-аас хэдэн төгрөг төвлөрүүлэв? Хуулиар биржийн үнээр тооцож авах ёстой.
Төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломжоо ярьж, алдаагаа засъя гэхээр “Тийм юм байхгүй, бидний зөв” гэж тулгадаг болсон байна.
Хуулийг хэрэгжүүлэх гэж батална аа.
Орлогоо нэмэгдүүлэх санал сонсож, төсвөө сайжруул. “Бидний зөв” гэж зүтгэх биш, тавьсан асуултад тоо баримтаар хариулдаг байх учиртай.