Үйл явдал1 мин унших
Зам, тээврийн салбарын Нээлттэй хаалганы өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна
Эх сурвалж:
МҮОНТВОдоохон...
Үйл явдал1 мин унших
Эх сурвалж:
МҮОНТВам, тээврийн яамнаас салбар, нэгжүүдийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг нээж хэлсэн үгэндээ “Энэ жил Иргэний нисэх, авто тээвэр, төмөр замын салбарт түүхт ой, түүхэн чухал өдрүүд тохиож байна. Мөн Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ой, Улаанбаатар төмөр зам ХХК-ийн 77 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, салбарынхаа нийт хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье. Зам тээврийн салбар бол улс орны эдийн засаг, хөгжлийн суурь салбар билээ. Тиймээс Засгийн газар, ЗТЯ-наас авто зам, төмөр зам, иргэний нисэхийн салбарт бүтээн байгуулалтуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдөр Зам тээврийн яамны салбар нэгжүүдийн үйл ажиллагааг дэгэрэнгүй танилцуулж байна. Харин миний хувьд нэг зүйлийг онцлон хэлэхэд, зөвхөн бүтээн байгуулалтыг хийхээс гадна иргэд, аж ахуй хүндрэл учруулдаг зарим шаардлага, зөвшөөрлүүдийг бууруулах бодит өөрчлөлтүүдийг эхлүүлж байна” хэмээн онцлон тэмдэглэв.