Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Эх сурвалж:
МҮОНТВГашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй, дээд бүтэц угсралтын ажил 25 хувь, төслийн багц 2 буюу урт гүүрийн ажлын хүрээнд 760 дам нуруу угсарч дууслаа.
Гүүрийн дам нуруу угсралтын ажил дууссантай холбоотой ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төмөр замын газрын дарга Б.Артур, Тавантолгой төмөр зам ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Мөнхбат, Чайна Энержи групп компанийн Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Бао Фан, СRBG компанийн Ерөнхий захирал Ли Гөнсью тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.