Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших

"Монложистикс групп” энэ оны 08 дугаар сараас Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлд хүнд даацын бүрэн цахилгаан автомашины туршилтын тээврийг амжилттай зохион байгуулжээ.
Энэхүү туршилтаа үйлчилгээнд шилжүүлэх дэд бүтцийн эхлэлийг өнөөдөр тавилаа.
Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд долоон НОГООН ӨРТӨӨ байгуулахаар төлөвлөжээ.
Эдгээр өртөөнд нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуурын систем, түргэн цэнэглэгчүүд, 24/7 хоолны газар, амрах цэг, ая тухтай дэлгүүр, кофе шоп зэргийг байгуулна.
Ногоон өртөө байгуулах, дотоодын эрчим хүч үйлдвэрлэлээ өргөтгөх санаачилгыг Засгийн газар бүрэн дэмжинэ.
