Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

АНУ-д ажиллаж буй албан томилолтынхоо хүрээнд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-ны дарга Дэвид П.Камминс болон ТАБЗ-ны Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ази, Номхон далайн бүсийн захирал Стефани Мецгер нартай ажил хэрэгч уулзалт хийлээ.
Уулзалтаар Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд нисэхийн аюулгүйн хамгаалалтыг бэхжүүлэх, нисэх буудлын аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцлоо.
Монгол, АНУ-ын стратегийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг уулзалтын үеэр илэрхийллээ.
