#Тойрог1 мин унших
Одоохон...
Одоохон...
#Тойрог1 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа

Төв нутгийн маань бахархал түүхт Баянчандмань сум байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хуралд оролцож, нутгийн зон олонд мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү түүхт ойгоороо Баянчандмань сум Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-оор шагнагдсаныг гардууллаа.
Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орон, аймаг, сумынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд төрийн дээд одон медалиар мөн шагнагдлаа.Түүнчлэн сумын түүхт 90 жилийн ойд зориулан “Илт Гоулд” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгуулсан Баянчандмань сумын Өндөрлөгийн нээлтэд оролцлоо. Түүхт энэхүү тэмдэглэлт ойн арга хэмжээнд хувь нэмрээ оруулсан нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад талархал илэрхийлье.
Бахархам их түүх, бахдам амжилтын эздийн өлгий нутаг Баянчандмань сумын зон олондоо баяр хүргэж, түүхт 90 жилийнхээ ойгоор магнай тэнэгэр, сэтгэл тэнүүн сайхан наадахын ерөөл өргөе.


