#Тойрог1 мин унших
Одоохон...
Одоохон...
#Тойрог1 мин унших

Газар тариалангийн гол бүс нутаг Төв аймгийн хэмжээнд 2026 онд нийт 140,042 га талбайд тариалалт хийж, 390,510 тн ургац хураан авахаар урьдчилсан тооцоолол гарсан бөгөөд ургац хураалтыг технологийн хугацаанд, шуурхай, алдагдалгүй зохион байгуулахад аймгийн хэмжээнд 1673 тн шатахуун, 3800 орчим ажиллах хүч хэрэгцээтэй байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байна.
Энэ хүрээнд Төв аймгийн Аргалант сумын "Хос Бэрс Агро Ферм" ХХК-ийн газар тариалангийн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай танилцав. Мөн Угтаалцайдам суманд “Нүүдэлчин Агро Ферм” ХХК-аас байгуулж буй 600 үнээний цогцолбор кластер фермийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Цаашид сүүний ферм болон тэжээлийн ургамлын тариалалтыг хослуулан кластераар хөгжүүлснээр үйлдвэрлэл нэмэгдэж, дотоодын сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм.



