#Тойрог1 мин унших
ФОТО: Төв аймгийн Борнуур суманд 320 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад орлоо

Төв аймаг
Энэ хичээлийн жилд тус сургуульд нийт 965 суралцагч, 79 багш, ажилчидтай хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Шинэ барилгыг улсын төсвийн 5,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн суудалтайгаар "Өгөөмөр-Уул” ХХК гүйцэтгэн, өнөөдөр ашиглалтад хүлээлгэж өглөө.

Энэхүү ажлын үр дүнд багш, ажилчид болон суралцагч хүүхдүүд маань орчин үеийн чанар, стандартад нийцсэн байранд хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулан хичээллэх боломж бүрдэж байна.
Шинэ байрны сургуулийн тохижилтод зориулан нийт 34 нэр төрлийн 134,2 сая төгрөгийн үнэ бүхий 543 ширхэг тавилга, тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэн өглөө.







