Байр суурь2 мин унших
Ж.Батжаргал: Төрийн худалдан авах ажиллагааны чанар, техникийн шаардлага, стандартын хэрэгжилтийг хангахад онцгой анхаарах шаардлагатай!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдлаа. Уг хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал асуулт асуулаа:
Нэгт, Төрийн худалдан авах ажиллагааны хууль шинэчилсэн найруулгаар орж ирж байгаа учраас яригдаад байгаа асуудлуудыг хэрхэн яаж шингээж суулгаж болох вэ гэдэг боломж бий болж байна. Тиймээс үзэл баримтлалынх нь хүрээнд хуулийн төслийг дэмжих нь зөв.
Хоёрт, Худалдан авах ажиллагааныхаа хууль худалдан авах ажиллагаа 2 луугаа бүх буруугаа өгчхөөд яваад байгаа. Гэтэл улс орны эдийн засгийг жоохон тэлье, хөгжүүлье, баялаг бүтээгчдээ дэмжье, хийсэн хөрөнгө оруулалтууд чанартай байя гэвэл худалдан авах ажиллагааныхаа хуулиас илүүтэйгээр төрийн өмчийн буюу нийтийн өмчийн хуульдаа тодорхой юмнууд оруулж өгч гэмээ нь энэ хуультайгаа уялдаа нь хангагдах ёстой.
Гуравт, бараа бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын асуудлаа шийдэхгүй бол болохгүй. Мөн зураг төсвийнхөө асуудлыг зөв болгох ёстой. энэ асуудлаа хэлэлцүүлгийн явцад тал бүрээс нь анхаарах ёстой. Өртөг өндөртэй технологийн ашиглалтынх нь хугацаа богинотой тоног төхөөрөмжүүд байна. Жишээ нь, эрүүл мэндийн байгууллагуудын томографын аппаратууд Японд гэх мэт орнуудад эмнэлгийн хөрөнгө байдаггүй. Дандаа үйлдвэрлэгч нарын хөрөнгө, түрээсээр суучихсан байдаг. Үүнийг бид нэвтрүүлэх ёстой. Автомашин гэдэг юм уу тоног төхөөрөмжүүдийг баахан улс орныхыг авчраад нийлүүлчихдэг баймгүй байна. Харин ганцхан эх үүсвэрээс авдаг, түүнийгээ дагаад бүх үйлчилгээ засвар нь орж ирдэг байж өртөг, зардал хямдрах юм байна лээ.
Дөрөвт, уур амьсгалын өөрчлөлт, улс орны онцлог, тээх ачаа гэх мэтээс хамаараад замын стандарт зураг төсвийг янзлах хэрэгтэй. Сургууль, эмнэлэг, үдийн цай гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүд буюу сүү цагаан идээ, махыг малчид, тариаланчдаасаа авч чадахаа байчихсан. Орон нутагт уулзалт хийхээр бөөн хэрүүл. Үүнийг зөв болгох тухай асуудал мөн бүтээгдэхүүнд нь тавих чанар техникийн зохицуулалтыг тодорхой болгомоор байна.