Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц”-Disaster resilient infrastructure” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг оролцож, хэлсэн үгэндээ “НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд санаачлан Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл(CDRI)-ийг байгуулсан.