#Тойрог1 мин унших
Одоохон...
Одоохон...
#Тойрог1 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Хассуурь сантай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн 120 тусгай хэрэгцээт хүүхдийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд амжилттай хамрууллаа.
Баянгол дүүргийн хэмжээнд нийт 1,100 орчим тусгай хэрэгцээт хүүхэд бүртгэлтэй байдаг. Иймд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зорилтын хүрээнд бүх хүүхдийг үе шаттайгаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй тус үзлэгээр:
? Мэдрэл
? Цусны эмгэг
? Чих, хамар, хоолой
? Зүрх, судас
? Үе мөч
? Мэс засал
? Хоол боловсруулах эрхтэн
? Шүд
? Нүд
? Бөөр, дотоод шүүрэл
зэрэг олон чиглэлээр иж бүрэн оношилгоо хийгдлээ.

Эдгээр үзлэг нь хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, цаашдын эмчилгээ, хяналтыг зөв төлөвлөхөд онцгой ач холбогдолтой юм. Нийгмийн хариуцлага, сайн дурын үндсэн дээр энэхүү ажлыг хамтран хэрэгжүүлсэн ЭХЭМҮТ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, ажилтан, удирдлагууддаа гүн талархал илэрхийлье.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлгүүдэд туулах чадвар сайтай яаралтай түргэн тусламжийн автомашин олгохоор ажиллаж байна. Цаашид иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай, тав тухтай орчинд хүргэхэд анхааран ажиллах болно.