Онцлох мэдээ2 мин унших
Монгол иргэдийн виз, хөдөлмөр эрхлэлт, зорчих эрхийн асуудлыг БНСУ-ын парламентад хөндлөө
Сэтгүүлч
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших
Сэтгүүлч

ВИЗИЙН ХАРИУГ 14 ХОНОГТ ШИЙДВЭРЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЯАРАЛТАЙ СУДЛАН АРГА ХЭМЖЭЭ АВНА ГЭВ
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс нь ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлд тулгуурласан, стратегийн түншлэл бүхий орнууд. Тиймдээ ч Монгол Улсын Их Хурлын гишүүний хувиар БНСУ-ын Үндэсний Ассамблейн Дэд дарга Нам Ин Сүн, БНСУ-ын Ардчилсан намын дарга, Үндэсний Ассамблейн гишүүн Ким Мин Сог, Үндэсний Ассамблейн гишүүн Со Ён Сок, Ким Жүн Хёг нартай уулзаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол иргэдэд тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын хамтаар хийж буй тус уулзалтад БНСУ-д оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг онцгойлон хөндсөн юм.

Тухайлбал:
Эдгээр асуудал нь зөвхөн виз, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд хязгаарлагдахгүй. Хоёр орны иргэдийн бизнес, аялал жуулчлал, боловсрол, гэр бүл, хүмүүнлэгийн харилцаанд шууд нөлөөлдөг чухал асуудал юм.

Тиймээс парламент хоорондын хамтын ажиллагааг зөвхөн хууль тогтоох байгууллагуудын харилцаагаар хязгаарлах бус, Монгол, БНСУ-ын иргэдийн өдөр тутмын амьдралд бодит үр дүн авч ирэх түвшинд хөгжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдлээ.