Онцлох мэдээ2 мин унших
Баянгол дүүрэгт гурван сургууль "хотхоны бага сургууль"-тайгаар хичээлийн шинэ жилээ эхэлж байна
Сэтгүүлч
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших
Сэтгүүлч

2026–2027 оны хичээлийн шинэ жил эхэлж, Монгол орны өнцөг булан бүрд хүүхэд багачууд эрдэм номын их өргөөндөө цуглаж байна. Өнөөдөр Баянгол дүүргийнхээ сурагчид, багш, ажилтан, эцэг эхчүүдтэй хамт шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцож, 2024–2026 онд боловсролын салбарт хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, шинэчлэлийн үр дүнгээ танилцууллаа.
“Оюуны Ундраа” сургууль төрөлжсөн ахлах сургуультай болж “Эрдмийн Өргөө”, “Оюуны Ундраа”, 73-р сургууль “Хотхоны бага сургууль”-тайгаар хичээлийн шинэ жилээ эхлүүллээ.
Мөн Баянгол дүүргийн 16-р хороо, 25-р хороо, 24-р хороо Алтай хотхонд шинэ сургууль барих ажлуудыг улс нийслэлийн төсвөөр хийхээс гадна 3 цэцэрлэг шинээр барьж 4 цэцэрлэгийн өргөтгөл, их засварын ажлыг хийж байна.
ХҮРТЭЭМЖЭЭС - ЧАНАРТ
2024-2028 оны хооронд боловсролын хүртээмжээс чанарт шилжих зорилт тавьж “Багш бүрд компьютер” хөтөлбөрөөр бүх сургууль, цэцэрлэгт компьютер олгохоос гадна 10 сургуульд цахим анги тохижууллаа.
Мөн 22 сургууль, 32 цэцэрлэгт STEAM буюу ШИМТ хөтөлбөрийн сургалтын хэрэглэгдэхүүн олгож 18 СӨБ-ын байгууллагад ухаалаг дэлгэц суурилуулаад байна.
Хүүхдүүддээ чанартай боловсрол олгохын тулд 2 сургуульд VR биеийн тамирын тоног төхөөрөмж, 21 сургуулийг Starlink өндөр хурдны интернэт, ухаалаг төхөөрөмжөөр хангалаа.
Үүнээс гадна ЕБС-ийн бага ангийн сурагчдад зориулж эхний ээлжид 1,980 ширээ, 3,960 сандлыг шинэчилж, Хиймэл оюун ухаан, STEAM боловсрол, сургалтын технологи, сурагчийн биеийн төлөв байдлын үнэлгээний чиглэлээр багш, ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх гадаад улсад туршлага судлах сургалт хөтөлбөрүүдэд хамруулан ажиллаж байна.
Цаашид ч Боловсролын ХҮРТЭЭМЖЭЭС-ЧАНАРТ шилжих олон ажлуудыг шат дараатайгаар хийсээр байх болно
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!