Байр суурь2 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:
Стандарт шаардлага хангахгүй сургууль 50-аас дээш хувьтай байна. Хүүхдүүд сурч боловсрох гэж очдог сургууль дээрээ очоод амь насаараа хохирч байгаа тохиолдлууд өнгөрсөн хугацаанд цөөнгүй гарлаа. Гэсэн хэдий ч хэвийн асуудал мэт бид нар тоохгүй өнгөрөөдөг. Ийм болтлоо нөхцөл байдал хүндэрсэн байна.
Орон нутагт ялангуяа сумын сургуулиудад дотор ариун цэврийн өрөөтэй 0-той болгох асуудал хөрөнгө мөнгө тавиад шийдэгддэг. Нэг жил хэрэглээд дараа жилээс нь байхгүй болчихдог. Тэгээд хүүхдийн эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй. Гэтэл энийг тогтмол үйл ажиллагааг хангаагүйн улмаас хэн нэгэн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаа. Тийм учраас хариуцлагын тогтолцоог бий болгомоор байна.
4 жил тутмын сургуулийн эрүүл аюулгүй байдлын орчныг хангах төлөвлөгөөг сургууль болгон боловсруулаад тухайн аймаг орон нутагтайгаа хамтарч энийгээ батлаад ирэх жил аль аль үйл ажиллагааг нь хэрэгжүүлэх юм, тэрэнд ямар хэмжээний төсөв мөнгө хэрэгтэй юм бэ гэдэг зүйлүүдээ дээшээ төр захиргааны байгууллагууд руугаа уламжлаад асуудлаа шийдүүлдэг болгох хэрэгтэй.
Өнөөдөр стандарт хангахгүй, эрүүл аюулгүй орчныг хангахгүй сургуулиуд өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Энийг бууруулахын тулд хууль эрх зүйн орчныг сайжруулахаас өөр аргагүй. Нэг амьсгаагаар бид стандартыг нормуудыг бүгдийг нь хангуулна гэвэл их хэмжээний төсөв мөнгө шаардагдана. Сургууль болгон өөрсдийнхөө онцлогт таарсан хангагдахгүй байгаа эрүүл аюулгүй орчноо сайжруулах төлөвлөгөөгөө гаргаад орон нутаг нь үүнд нь зориулсан төсөв мөнгөө батлаад асуудлаа шийдээд явдаг байх хэрэгтэй. Одоо бол зөвхөн сургууль сургуулийн захирал улсууд хариуцлага хүлээгээд байгаа.
Эрүүл чийрэг бие бялдар, эрдэм мэдлэг, боловсролтой ирээдүйг бүтээхийн тулд мөнгө зарцуулахгүй юм бол өөр юунд мөнгө зарцуулах вэ! Улс эх орны хөгжлийн үндсэн тулгуур эрүүл саруул бие бялдартай эрдэм мэдлэгтэй залуучууд шүү.