Хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ төсөв санхүү зарцуулдаг энэ механизм зарчмаа өөрчлөхгүй бол эрүүл мэнд, боловсрол, ирээдүйдээ оруулах хөрөнгө оруулалт хийхгүй. Өнөө маргаашдаа үр дүн нь гарах нэг иргэдээс илүү их алга ташилт авах бүтээн байгуулалтын чиглэлд хамаг төсөв мөнгөө хийчхээд, дараад нь эрүүл мэнд, боловсролынхоо салбарт мөнгө хуваарилаад байхаар, бид нар ирээдүйд амжилтад хүрэхгүй л байна. Бусад улс эх орныхоо жишгийн дагуу эрүүл мэнд, боловсролдоо төсөв мөнгөө хангалттай хэмжээнд зарцуулчхаад, үлдсэнийг нь тэр хөрөнгө оруулалт бусад зүйлдээ хуваарилдаг зарчим руугаа орох ёстой.
Ингэж байж асуудал шийдэгдэнэ. Энэ хуулийн хувьд улсын төсөвт дарамт болохгүй гэж байгаа. Гэхдээ Ирээдүйн өв сангийн төсөв Үндэсний баялгийн сангийн төсвөөс 240 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэж ярьж байна. Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай энэ хууль батлагдлаа гэхэд 5 жилийн дараа хүүхдийн хөгжлийн ямар үзүүлэлтүүд хэдэн хувиар сайжрах юм бэ.

Судалгаагаар нотлогдсон тодорхой асуудал бол хүүхэд үдийн хоолонд хамрагдсанаар хүүхдийн сэтгэн бодох чадвар, оюуны чадамж, хүүхдийн бие бялдрын хөгжил хэдэн хувиар яаж сайжрах вэ гэдэг нь тодорхой болчихсон. Гэтэл манай улсад ид өсөлт хөгжил явагддаг насны хүүхдүүдэд үдийн хоол байхгүй. Энд яригдаж байгаа төсөв мөнгөөр 6-8 дугаар ангийн хүүхдүүдийг үдийн хоолонд хамруулчхаж болохоор байна.