#Тойрог1 мин унших
Одоохон...
Одоохон...
#Тойрог1 мин унших

Эрхэм хүндэт Алдарт эхийн одон хүртэж буй ээжүүддээ энэ баярт өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Ээж хүний хайр энэрэл, халамж хүмүүжил, тэсвэр тэвчээрийн хүчинд гэр бүл бат бөх, улс орны ирээдүй гэрэлтэй байдаг билээ.

Үр хүүхдээ зөв хүн болгон өсгөж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Та бүхний хөдөлмөр, зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж энэхүү эрхэм хүндэт одонгоор шагнаж байна.
Та бүхэн бол үр хүүхдийнхээ бахархал, гэр бүлийнхээ түшиг тулгуур, нийгмийнхээ үнэт эрдэнэ юм. Энэ сайхан өдөр Алдарт эхийн одон хүртэж буй нийт ээжүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Үр хүүхэд нь өнөр өтгөн, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, айл гэр нь инээд хөөрөөр дүүрэн байх болтугай. Монголын мянга мянган ээжүүдийн ариун үйлс мөнхөд гэрэлтэж байх болтугай.
Энэ жил Орхон аймгаас "Эхийн алдар 1 дүгээр зэргийн одонгоор 41, 2 зэргийн одонгоор 326 нийт 370 ээж үрийн хайр, төрийн хүндэтгэлээ энгэртээ мөнхөлж байна. Та бүхэндээ халуун баяр хүргэж, гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе.


