Байр суурь2 мин унших
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Монгол Улс Чингис хааны дүрийг патентлах эсвэл зохиогчийн эрхээр авах тал дээр юу хийх вэ.
Сэтгүүлч
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч
“Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ:
Их Эзэн Чингис хааны хүндэтгэлийн хуралдаан зарлах гэж байгаа явдалд баяртай байна. УИХ-аар ийм тогтоолын төсөл орж ирж байгаад баяртай байна. Бид нар нэг зүйлийг их сайн бодох ёстой. Би өөрөө аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Түүх судлалын анги төгссөн. БНХАУ, ӨМӨЗО байгааг мартаж болохгүй. Энд Монголын бүтээн байгуулалтаас их хэмжээний бүтээн байгуулалтыг Эзэн Чингис хаан руу түүний хөвгүүд рүү чиглүүлж хийж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд хориглож болно. Ялангуяа энэ тогтоолын төслийн 5 Их эзэн Чингис хааны хөргийг согтууруулах ундаа болон тамхины сав баглаа, боодол аливаа төрлөөр ашиглахыг хориглох тухай асуудал Монголдоо болно. Хятадууд их хэмжээгээр үйлдвэрлээд гаргаад байхад, бид нар ямар ч хориг тавьж чадахгүй. Үүнийгбодох ёстой.
Аялал жуулчлал брэнд тренд гэдэг болбол тухайн бахархлаасаа гадна тэр улсын өмчлөл дотор юу байдаг вэ гэдгийг олон нийтэд таниулах үүрэгтэй байдаг үүрэгтэй. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үед л Чингис хааны музей байгуулагдаж нэг нүүр тахалж байна. Бусдаар Эзэн Чингис хааны нутагт ирээд Чингис хааныг чинь бид нар олж үзсэнгүй гэж хэлээд буцаж байгаа маш олон жуулчин байдаг. Үүнийг бид нар мартаж болохгүй. Тогтоолын төсөл дээрээ харин бүүр эсрэгээрээ. Монгол Улсын эзэн Чингис хаанаа олон улсын патент болгож, худалдаж аваад эсвэл аваад бусад улс орнуудад худалддаг систем нь байвал яагаад болохгүй гэж.
Монгол хүн болгон Эзэн Чингис хааныхаа үр өгөөжийг хүртье гэж байгаа бол Монгол хүн энэ бараа бүтээгдэхүүн патентыг нь эзэмшээд, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд олон улсад зарах эрх нь зөвхөн Монголчуудад байх ёстой гэж үзвэл бас яагаад болохгүй гэж. Бид нар хориглоод байдаг БНХАУ ӨМӨЗО чинь улам нээлттэй болгоод байна.