Мөнх хөх тэнгэрийн хүчин дор
Монгол түмний заяаг нэгтгэж
Дэлхийн түүхэнд алдар суугаа мөнхөлсөн
Дээд өвөг, Их Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн түүхэн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Эзэн Чингисийн суу алдар мөнхөд дуурсаж
Эх Монголын гал голомт үүрд бадарч
Эв нэгдлийн алтан хэлхээ батжин бэхжиж
Эрхт төрийн сүлд хийморь тэнгэртээ мандах болтугай.
Өвөг дээдсийн үлдээсэн аугаа түүхээрээ бахархаж, өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө эв санаагаа нэгтгэн, ирээдүй хойч үедээ бахархалт Монголын нэр алдрыг улам өндөрт өргөн явахын ерөөл дэвшүүлье.
Төрийн сүлд өршөөж
Түмэн олны заяа тэгширч
Монгол хүний хийморь сэргэж
Монгол Улсын сүр хүч, суу алдар үеийн үед мандан бадрах болтугай!
ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ ОЙ, МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!