Байр суурь4 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь4 мин унших
Сэтгүүлч batzaya

"LEAD ERDENET ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ" ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ
НЭГ. LEAD ERDENET ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?
ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Орхон аймаг, Эрдэнэт хотод амьдарч буй төрсөн нутгаа хөгжүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг дэмжиж, дэлхийн жишигт хүрсэн боловсрол эзэмших гарааны боломжийг олгон, үе тэнгийн залуусын оролцоотойгоор ирээдүйн манлайллыг бүтээх, үндэсний хэмжээний манлайлагчийг бэлтгэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.
ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ
Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч буй 18-35 насны залуус бүрт нээлттэй.
ДӨРӨВ. ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА
ТАВ. ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
ЗУРГАА. ХӨТӨЛБӨР ЯВАГДАХ ҮЕ ШАТ
➢Нэгдүгээр шат: Эссэ бичлэгийн уралдаан
Хөтөлбөрт оролцохыг хүсэгчид нь "2025 онд Эрдэнэт хот минь ямар байх вэ?" сэдвийн дагуу нутгийн хөгжилд өөрийн нөлөөлөл, үзэл бодлоо тусгасан эссэ бичиж өргөдлийн маягт, засаг даргын тодорхойлолтын хамт шүүгчдийн комисст ирүүлнэ. Нийт ирүүлсэн материалтай шүүгчдийн комисс танилцаж баг тус бүрээс шилдэг 5 оролцогчдыг шалгаруулна. Эссэ бичлэгийн уралдаанд хамрагдсан оролцогч бүрт тэмдэглэлийн дэвтэр, "LEAD ERDENET" пудволк, малгай, зохион байгуулагдах #LEADERDENET арга хэмжээнд оролцох эрхийн бичгийг тус тус гардуулна.
➢Хоёрдугаар шат: Уран илтгэлийн уралдаан
Нэгдүгээр шатанд шалгарсан нийт 125 оролцогчид 2020 оны 09 дугаар сарын 01-наас 16-ны өдрүүдэд өөрийн бичсэн эссэний дагуу тухайн багтаа уран илтгэлийн шалгаруулалтад оролцоно. Улаанбаатар хотоос тусгайлан томилогдсон шүүгчдийн комисс очиж баг тус бүрээс шилдэг 3 оролцогчдыг шалгаруулна. Шалгарсан оролцогчид дараагийн шатны шалгаруулалт хүртэл хугацаанд багтаа нийгмийн төсөл хэрэгжүүлж, таван өдрийн манлайллын цогц сургалтын эхэнд тайлангаа тавина. Тус шатанд оролцсон залууст #ББ цуврал номын зохиогч Бат-Өлзийн Бат-Эрдэнийн шинэ боть, Сингапурын домог болсон удирдагч Ли Куан Югийн "Сингапурын хөгжлийн нууц"номуудыг гардуулна.
➢Гуравдугаар шат:
Таван өдрийн манлайллын цогц сургалт Хоёрдугаар шатанд шалгарсан нийт 75 оролцогч 09 дүгээр сарын 20-ноос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 5 өдрийн манлайллын цогц сургалтад хамрагдана. Тус сургалтанд хувь хүний хөгжил, манлайллын ур чадварууд, англи хэлний сургалт зэрэг олон төрлийн хичээлүүдийг мэргэжлийн сургагч багш нар заана. Манлайллын сургалтын холбогдох бүх зардлыг хөтөлбөрөөс даана. Уг шатны манлайллын сургалт нь РЕАЛИТИ ШОУ хэлбэрээр явагдана.
➢Дөрөвдүгээр шат: Сүүлийн шатны шалгаруулалт
Хөтөлбөрийн гуравдугаар шатанд шалгарсан оролцогчдын бусдыгаа манлайлах чадвар, идэвхи санаачлагатай байдал, хөтөлбөрийн турш оролцсон байдал, явцын үнэлгээ, тусгай даалгаврын оноо зэрэг шалгууруудыг харгалзан үзэж шилдгийн шилдэг 3 оролцогчдыг шалгаруулна.
ДОЛОО. ШАГНАЛЫН САН
Шилдгийн шилдэг гурван оролцогчийг шалгаруулна.
НАЙМ. ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?
ЕС. ХӨТӨЛБӨРТ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Хөтөлбөрт оролцохыг хүсэгчид нь
Материал хүлээн авах цахим хаяг: [email protected]
Материал хүлээн авах шуудангийн хаяг: Эрдэнэт хот, Цагаанчулуут баг, Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.baterdene.mn/leaderdenet https://www.facebook.com/batulziinbaterdene 99101580, 91929112 утсаар лавлана уу.