УИХ-ын чуулганы /2025.12.18/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
С.Наранцогт нэр дэвшигчийг бол дэмжиж байгаа. Хүн аливаа албан тушаалд томилогдоод "байх ёстой газраа байсан шиг байх" гэдэг үг нь зөв зүйтэй үг юм. Өнгөрсөн намтар түүхийг нь харахад ч гэсэн элдэв юманд холбогдоогүй "хүн" гэж боддог. Макро эдийн засагтай холбоотой асуудлыг гишүүд ярьсан учраас Монгол банкны дот бодлоготой холбоотой нэг ганц нэг асуултууд байна.
Нэгдүгээрт, тэтгэврийн зээлийн асуудал байна. Тэтгэврийн зээлийн бодлого тогтвортой баймаар байна. Энэ бол 500 мянган хүний ажил, амьдралтай холбоотой асуудлыг бужигнуулаад байж болохгүй. Цаашдаа тэтгэврийн зээлийн бодлогыг хаана хаанаа тодорхой болгомоор байна.
Хоёрдугаарт, та гаднын банкийг оруулж ирэхийг дэмжих ээ илэрхийлсэн. Ингэснээр банкны салбарт ямар эерэг үр дүн гарч эхлэх вэ? хүсэн хүлээдэг хүү буурах бололцоонууд гарч ирэх үү?
Гуравдугаарт, ипотекийн зээл яригдаж байгаа энэ цагт үед ногоон зээлийг аймаг, орон нутгийн төвүүдэд олговол хашаандаа сайхан амьдрах бололцоо бүрдэнэ. Ипотекийн зээл олгогдсон эх үүсвэрээс хэд дахин илүү олон айлын асуудлыг шийдчих бололцоо байгаа гэж хардаг Таны ажлын төлөвлөгөөнд юу байна?