Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших

“Эргэх холбоо - Иргэдээ сонсох” уулзалт Хэрлэн сумын Өндөрхаан багт боллоо. Уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Амгаланбаатар, сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн 50 шахам иргэд оролцож, асуулт асууж саналаа уламжлав.

Өндөрхаан V багт өнгөрсөн хугацаанд авто зам, Хан Хэнтий Цогцолбор сургуулийн спорт заал, урлаг заал, гал тогооны өргөтгөл, цэцэрлэгийн өргөтгөл, Багийн төв, инженерийн шугам сүлжээний ажлууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдээд байна. Тус шугам сүлжээг айл өрхөд холбох боломж, шийдлүүдийн талаар удахгүй Барилга хот байгуулалтын яам, аймаг орон нутагтай холбогдсон нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, шийдэлд хүрэх юм.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Амгаланбаатар “Бид багийнхаа шинэ суурьшлын бүсийн 236 айлыг эрчим хүчинд холбох асуудлыг шийдвэрлэж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах бодит зорилтыг дэвшүүлсэн. Цаашлаад “Жишиг баг” болох дэд бүтэц, тохижилт, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг үе шаттай нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

2026 оны орон нутгийн төсөвт Соёлын төвийн талбайг тохижуулж, усан оргилуур бүхий амралтын орчин бүрдүүлэх ажлын санхүүжилтийг тусгуулсан. Хүн амын өсөлт, шинэ суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор цэцэрлэг барих шаардлагатай байгаа”-г тэрбээр уламжлав.
Иргэдийн зүгээс Багийн төвийн барилгын суулт, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, бичил уурхай, нөхөрлөлийн зөвшөөрлийн үйл ажиллагаа, газар олгохтой холбогдсон асуудлын талаар асуулт асууж, хариулт авлаа.
