Байр суурь1 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн Р.Сэддорж байнгын хорооны хуралдаанаар /2026.11.03/ хүүхдийн сурч боловсрох эрхийг хөндөж дараах байр суурийг илэрхийлэв.
Газар нутгийн хэмжээ том, хүн амын суурьшил сийрэг дэлхийн улс орнууд гэрийн болон танхимын сургалтыг хослуулах, зайны болон хувилбарт сургалтаар дамжуулан хүүхдэд суралцах хэлбэрээ сонгох боломжийг аль хэдийн бүрдүүлжээ.
Энэ чиглэлээр хуримтлагдсан олон улсын туршлага, судалгаа ч бий.
Өнөөдөр малчин, хилчин өрхүүд төдийгүй гадаад улс оронд ажиллаж, амьдарч буй олон мянган гэр бүл хүүхдийн боловсролын уян хатан, хүртээмжтэй хувилбарыг дэмжиж байна.
Боловсролын бодлого хүн бүрийг нэг хэвэнд оруулах бус хүн бүрийн амьдралын онцлогт нийцсэн боломжийг бүрдүүлэх ёстой юм.
Хүүхэд чанартай боловсрол эзэмшихийн зэрэгцээ гэр бүлтэйгээ хамт байх, эх хэл, өв соёл, нүүдэлчин уламжлалаа өвлөн суралцах эрхтэй.