Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Усны тухай хуулийн талаарх байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн Дэд дарга Р.Сэддорж:
Усны тухай хуулийн шинэчлэл нь өнөөдөр хэрэгжиж буй уул уурхайн төслүүдийн үйл ажиллагааг тасалдуулах бус, усны нөөцийг зөв зохистой ашиглах, цаашдын хөгжлийг урт хугацаанд тогтвортой хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх учиртай.
Монгол Улс гадаргын усны нөөцөө түшиглэн аж үйлдвэрийн паркууд, стратегийн ач холбогдол бүхий газрууд, тэр дундаа говийн бүсийн усан хангамжийг шийдвэрлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай!
Говьд ус хүргэхийг зөвхөн уул уурхайн асуудал гэж харахаас илүү хүн амын ая тухтай амьдрах орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, ажлын байр, нутгийн хөгжлийн ирээдүйн тухай асуудал гэж ойлгох ёстой юм.