Онцлох мэдээ2 мин унших
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Ажлын хэсэг энэ сарын 12-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу гурван саналыг гүйцээн боловсруулж, 42.2.3-т заасны дагуу нэг саналыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзсэн гэлээ. Улмаар нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийсэн төсөл, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
