Байр суурь1 мин унших
Б.Уянга: ААНОАТ биш зөвхөн ХХОАТ-ыг судалгаа байхгүй буулгана гэж яриад байгаа юм бэ!
УИХ-ын чуулганы /2026.06.12/-ны өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга дараах байр суурийг илэрхийллээ.
Хуулийн төслийг өргөн барьсан гишүүдээсээ уучлалт хүсэж байгаад нэг зүйлийг хэлье. Батлагдвал өргөн барьсан гишүүдэд сайн, батлагдахгүй бол бүүр сайн гэдэг л хуулийн төсөл гэж харж байгаа. Үүний шалтгааныг танилцуулъя. ХХОАТ-ыг бууруулчих юм бол авлигал багасна гээд миний өмнө үг хэлсэн гишүүн хэллээ.гарлаа. Яг шалтгаан, шаардлага нь юу юм бол? Эдийн засгийн хүрээлэнгийн 2024 оны татварын ачааллын судалгааг харлаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
