Байр суурь2 мин унших
Б.Уянга: Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын орлого, зарлага хамгийн сүүлийн байдлаар ямар байна вэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Нэгт, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод, засаглалыг сайжруулах тухай хууль гээд нэрнээсээ авхуулаад л дэмжих л ёстой хууль. Гэхдээ дандаа тоо баримтууд нь 2023 оны жилийн эцсийн байдлаар гэсэн байсан. Тэгэхээр одоо нэгэнт 2026 онд эхний хэлэлцүүлэг нь явж байгаа юм чинь 2025 оны байдлаар буюу ер нь хамгийн сүүлийн байдлаар төрийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниудын нийт орлого нь хэд байв? Нийт зардал хэд байгаа юм. Хэдэн төгрөгийн ашигтай ажилласан юм гэдгийг хэлээд өгөөч? 2023 оны жилийн эцсийн байдлаар бол 23,6 их наяд төгрөгийн орлоготой. 16,9 их наяд төгрөгийн зардалтай. 5 их наяд төгрөгийн ашигтай байсных нь ихэнх нь ЭТТ, Эрдэнэт үйлдвэр хоёр байсан. Тоон мэдээллийг аж ахуйн ажлын хэсгээс өгнө үү?
Хоёрт, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийг ихээр байгуулж байна. Хэмнэлтийн тухай хуультай холбоотойгоор орон нутгийн өмчит компаниудыг байгуулахыг болилоо гэчхээд байгуулагдаад байгаа шиг ажиглагдаад байна. Танай 2023 оны дата дээр орон нутгийн өмчит 275 хуулийн этгээд нийт 87,1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн байна. Энэ дүн өнөөдөр 2025 оны эцсээр нэмэгдэв үү, багасав уу?
Гуравт, ажлын хэсэг ажиллаж байхдаа санхүүгийн сахилга бат дээр нь ямар нэгэн ажил мэдээллийг сонсов уу? хуулийн аль нэг заалтууд нь үүнтэй холбогдолтой боловсруулагдав уу? хэрвээ алдагдалтай компаниуд ажиллаж байвал хяналтаа тавиад, арга хэмжээгээ хэрхэн, яаж авах юм бэ?