Байр суурь2 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Хариуцлагатай байх ёстой гэдгийг УИХ-ын гишүүд бүгдээрээ мэддэг. Монгол Улсын үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэгд зааснаар УИХ-ын гишүүн нь ард түмний элч мөн. Нийт иргэн улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллана гэдгийн дагуу байгаа. Дэгийн хуульд орж байгаа өөрчлөлт дээр хариуцлагыг хэмжихдээ ирцийн байдлаар нь хэмжээд байгаа дээр асуудалтай байна. Бусад улсын жишгээ харвал Холбооны бүгд найрамдах Герман улсын хувьд ирцэд бүртгүүлээгүй байх тохиолдолд тодорхой хэмжээний мөнгөн торгуультай уяад хариуцлага оногдуулдаг. Энэтхэгт парламентын гишүүн 60 хоногийн хугацаанд зөвшөөрөл авахгүйгээр хуралдаа суугаагүй тохиолдолд түдгэлзүүлэх, орон тоог нь сул гэж үзээд дахин гишүүнийг сонгох үйл ажиллагаа явуулах гэх мэт олон улсын жишгийг бариад ирцийн асуудлыг Дэгийн хуульд оруулж ирж байгаа байх. Зөвхөн ирцийн байдлаар Үндсэн хуульд заасан сонгогдсон хүмүүсийнхээ эрх ашгийг төлөөлж ажиллана гэсэн агуулгыг хэмжих нь хангалттай биш. Манай анхны хэлэлцүүлэг дэгийн хууль дээр явж байна. Энэ хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсэг маань байгаа учраас зөвхөн ирцээр байхаас гадна тухайн хэлэлцэж байгаа асуудалтайгаа танилцчихсан байгаа байдал, саналаа өгч байгаа байдал, хуулийн төсөл санаачилж байгаа байдал, ажлын хэсэг ахалж байгаа байдал, орж ажиллаж байгаа байдлаар нь тухайн гишүүний ирцийг үнэлэхээс гадна хариуцлага дээр нь нэмж ямар нэгэн байдлаар үнэлгээ өгөх асуудал. Хуулийн төсөл дээр суух боломж байна уу, эсвэл энэ агуулгаар нь холбогдоод нэмэлт тайлбар өгөөрэй. Дэгийн тухай хууль дээр 34-ийн штрих нэг дээр УИХ-ын Тамгын газар өөрөө хууль зүйн дүгнэлт гаргана, төсвийн нөлөөллийн шинжилгээг хийнэ. Ажлын ачаалал нэмэгдэх байх. Гэхдээ дүгнэлт нь өөрөө зөвлөмж шинжтэй байх уу эсвэл заавал дагах дүгнэлт хэлбэртэй байх уу?