УИХ-ын чуулганы /2026.10.23/-ны өдрийн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Нэгт, үзэл баримтлалын 1.2-ын дээр практик хэрэгцээ шаардлагын талаар бичсэн байна. Стандартыг сонгон хэрэглэж байгаа нь заавал дагаж мөрдөхгүй байхаар хүмүүс ойлгогдоод байна. Үүнийг хуульд тодорхой болгоё гэсэн заалтууд байсан. Хуулийн зүйл заалтыг нь үзэхээр 10.1 дээр стандартыг заавал гэдэг практик хэрэгцээ гэж тодорхойлсон үзэл баримтлал дээр бичсэн зүйл заалтаасаа өөрөөр 10.1 дээр нь стандартыг сонгох гэдэг байдлаар явсан байна. Үүний хооронд зөрөө байна уу?
Хоёрт, үзэл баримтлалын 2.5 дээр хараат бус байдлыг нь сайжруулна гэсэн байна. Өмнө нь Үндэсний итгэмжлэлийн байгууллагын удирдах зөвлөл 15 гишүүнтэй байсныг 5 гишүүнтэй болгоод итгэмжлэлийн байгууллагынх нь дарга өөрөө ордог. Өөрөөр хэлбэл даргын нөлөө өндөр болчихжээ. Даргыг сонгон шалгаруулдаг журам нь байхгүй болоод даргыг ЗГ-ын эрхэлсэн сайд нь томилдог. Үзэл баримтлалынхаа эсрэг хуулийн төсөл дээрээ бие даасан хараат бус байдлыг сайжруулна гэсэн атал ЗГ-аас хараат байдал нь улам нэмэгдчихсэн юм шиг дүр зураг харагдаж байна.
Гуравт, төслийн дагасан материалууд дотор зардлын тооцоо дээр хуульд дээр 36.2 дээр төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын болон санхүүгийн нэмэлт зардлууд гарахаар төсвөөс гаргахаар тусгасан байгаа. Гэтэл зардлын тооцоон байхгүй. Хуулийн танилцуулга дээр төсөвт нөлөө байхгүй гээд биччихсэн. Энэ зардлын тооцоог яагаад хийгээгүй вэ.
Хуулийн 38 дугаар заалт дээр хүчин төгөлдөр болох гээд заачихсан байгаа. Дагаж байгаа хуулиуд нь үндсэн хууль нь батлагдсан өдрөөс дагаж мөрдөнө гээд. Гэтэл хууль нь батлагдсан өдрөөсөө биш 3 сарын 1-нээс дагаж мөрдөгдөхөөр байгаа. Жишээлбэл, өнөөдөр батлагдлаа гэхэд бусад хуулиуд нь өнөөдрөөс эхэлж дагаж мөрдөгдөхөөр болоод гол хууль нь 3 сарын 1-нээс гэхээр энэ хооронд одоогийн байгаа хууль чинь хүчингүй болчихоор зохицуулалтын асуудал үүсэхээр нэр томьёо орж ирсэн байна. Хүчин төгөлдөр болох, дагаж мөрдөх гэдэг дээр хэрвээ хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл үүнийг засаж залруулмаар харагдсан. Хаврын чуулганаар хэлэлцэгдээд батлагдсан хуулиудын нэрүүд нь өөр, тэндээс хасагдсан заалтыг байгаа юм шигээр тусгачихсан байна. Жишээлбэл биржийн тухай хууль дээр ложистик гэдэг зүйл заалт хасагдчихсан, зөвшөөрөл мэдэгдлийн тухай хууль хасагдчихсан байгаа, нэр нь өөр болчихсон байгаа гэх мэт алдаанууд байна.