Байр суурь1 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.11.20/-ны өдрийн хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Шалтгаануудынх нь нэг нь төсөвтэй холбоотой хууль тогтоомжууд байгаад байгаа. Хэлэлцүүлгийн явцад янз бүрийн төсөл гэнэт нэмэгддэг шаардлага хангаагүй. Энэ хуулийн төсөл яг үүнд чиглэсэн учраас хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд бол дэмжиж байгаа. 1 дүгээрт нь зураг төслийн магадлалтай холбоотойгоор, Барилгын тухай хуулийн 25.2.5 гэсэн заалтыг, Төсвийн тухай хуулийн 29-ийн штрих 2.2 гэсэн заалтуудыг хасаж байгаа юм байна.
Энэ заалтууд нь улс орон нутгийн төсөв, гадаад зээлийн хөрөнгөөр баригдах барилгын зураг төслийг магадлал хийлгэх заалтуудаас үүнийг хасаж байгаа юм. Хувийн хэвшлийн хувьд магадлал нэг талаараа гүйцэтгэгчийг алдаатай зураг юм уу, дутуу тооцсон төсвөөс нь хамгаалдаг гол шүүлтүүр байдаг.
Энэ хуулийг дагалдуулаад 29.2.1-д зураг төсөл, төсвийн дутуу тооцоолол, төлөвлөлтийн алдааг төсөвт өртгийг өөрчлөх үндэслэл болохыг хориглочихсон байгаа юм. Магадашгүй зардлаас давсан алдааг, гүйцэтгэгч хариуцах эрсдэлтэй зүйл харагдаж байна. Тэгэхээр энэ судалгаагаар Үндэсний аудитын газраас Монголын барилгачдын холбооны төлөөлөл оролцоод, хийсэн судалгааны тайлан дээр 80 орчим хувь нь төрийн байгууллагын алдаанаас болж энэ алдаанууд гардаг гэсэн байсан. Хасаж байгаа заалтуудын үндэслэлийг тайлбарлаж өгнө үү.