Байр суурь1 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.10.29/-ний өдрийн хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
Нэгдүгээрт,цахим орчны шинэ цензурыг тогтоож болохгүй. Хуулийг зорилгодоо нийцмээр байна. Насанд хүрээгүй этгээдтэй холбоотойгоор хүүхдүүдийг хамгаалж байгаа энэ зорилгодоо нийцэх ёстой. Цахим орчны цензурын шинэ хэрэгсэл болж болохгүй.
Хоёрдугаарт, ямарваа нэг албан тушаалтан, эрх мэдэлтэнд үйлчлэх гарц боломжийг ямар нэг байдлаар нээж болохгүй. Энэ хуулийн төслийг цаашаа хэлэлцээд явах нь зүйтэй. Цаашид ажлын хэсэгт орсон хүмүүс энэхүү хуулийг хэлэлцэхдээ дээрх хоёр зүйл дээр анхаарч, сайн ажиллах ёстой!