Үйл явдал2 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Албан тушаалаа ашиглаж хөрөнгөжсөн этгээдүүдийн хөрөнгийг хураах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг бий болгохоор D Parliament өргөдөл гомдлын системд өргөдөл үүсгэж иргэдийн саналыг цуглуулж байна.
Энэ талаар хууль санаачлагч, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл хэлэхдээ,
Албан тушаалаа ашиглаж хөрөнгөжсөн этгээдүүдийн хөрөнгийг хураах хууль батлах ёстой хэмээн сонгуулийн үеэр уриалж, хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа хууль санаачлан өргөн барьж, хэлэлцүүлэхийг шаардсаар өнөөг хүрлээ. Өргөн бариад 536 хоног өнгөрч байна.
Өнгөрсөн намар, хаврын чуулган, энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орсон боловч учир битүүлэг шалтгаанаар хойшилсоор байгаа. Шаардахаар засгийн газар дахиад өргөн барина гэдэг. Гэтэл 536 хоногийн өмнө өргөн барьсан хуулийн төсөл Их хурал дээр байсаар байдаг.
Ийм хүнд нөхцөлд иргэн Б.Болдбаатар нийтийн өргөдөл санаачилж тухайн асуудалд олны анхаарал болон идэвх оролцоог татаж сүүлийн 3 хоногт 60 гаруй мянган хүн гарын үсэг зурснаар 100 мянга давлаа. Өргөдөл санаачлагч болон цаг заваа гарган гарын үсэг зурсан иргэн танд гүнээ талархаж чин сэтгэлийн баяр хүргэе. Ордонд хүчгүйдэж болох ч олон түмнийхээ дэмжлэгийг мэдрэх цаг ирдэг юм байна, дахин баярлалаа.
Одоо асуудлыг та бүхнийхээ ачаар бүүр хүчтэй тавих нөхцөл бүрдлээ. Өргөдөл санаачлагчийг хамтран ажиллахыг урьж байна!
Жич; Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох судалгааны хамт багтаасан эмхэтгэлийг цаасан хэлбэрээр авахыг хүсвэл 90003929 дугаараар холбогдож, төрийн ордны баруун талд байрлах хуучин хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байрнаас ирж авч болно, үнэ төлбөргүй гэв.
