Байр суурь1 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2026.04.15/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Батболд дараах байр суурийг илэрхийллээ.
Манай улсын төсвийн орлого бүтээн байгуулалтаа хангаж хүрэхгүй байгаа учраас зээлүүдийг дэмжээд байгаа юм. Дэмжээд явуулчихаар ардаас нь хулгайн асуудлаа оруулж ирээд байх юм. Үүнийгээ болиоч ээ гэхээр улстөржүүлж, жагсаалтын гишүүнээрээ дуудуулж байна. Х.Булгантуяа гишүүнээс эхлээд. П.Сайнзориг гэж Х.Нямбаатарын "хөхүүл", хуулиар хулгай хийгсдийг хамгаалаад байгаа гишүүнд "Болохгүй шүү" гэж л хэлмээр байна.
Зээлийн хэлэлцээрийг баталчихлаа. Бүтэн зарцуулаарай гэдэг нөхцөл байдаггүй болов уу гэж бодож байна. Зээлийн хэлэлцээрээр орж ирж байгаа төслүүдийн өртөг нь хэт өндөр гараад байгааг Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд л яриад байгаа юм. Төслөө хэрэгжүүлээд илүү гарсан дүнг зээл олгогчид буцааж өгч болохгүй хэрэг үү? Зээл, тусламжаар орж ирж байгаа хөрөнгө оруулалтын зардлуудын төсөвт өртөг нь яагаад дандаа өндөр байгаад байдаг юм бэ? Үүнд анхаарч ажиллаач ээ гээд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамандаа хэлмэр байна. байна.