Байр суурь2 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь2 мин унших
Эх сурвалж:
Vip76.mnУИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
Өдрийн мэнд хүргэе. Үндэсний Статистикийн Хорооны гаргасан мэдээнээс үзэхэд 2022 оны байдлаар насанд хүрсэн хүний дундаж хэрэглээ сард 657 мянган төгрөг гэж гарсан. 418900 төгрөг бол ядуурлын шугам гэж тооцсон байгаа. Өнөөдөр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд 397 мянган төгрөгийн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асран халамжилж байгаа, асран халамжлагч 302500 төгрөгийн тэтгэмж авч байгаа юм. Тэгэхлээр энэ хүмүүс маань бүгдээрээ нийлээд 147 мянга орчим мөнгө гэсэн үг. Энэ хүмүүс маань шууд ядуурлын түвшнээс доор орж байна аа. Амьжиргааны түвшнээс бол даруй 180 мянган төгрөгөөр доор орж байгаа юм. Бид нар бол хавчигдсан дундаж давхаргынхныгаа ярьж байгаа нь хамгийн зөв. Дээр нь нэмээд хаягдсан энэ доод давхаргынхныгаа яах вэ? Энэ дээр ямар бодлого барьж байгаа вэ?
6% нэмлээ гэхэд ерөөсөө 17 мянган төгрөг нэмэгдэж байгаа. 17 мянга гэдэг бол өнөөдөр 7 ширхэг талхны мөнгө хүрэхгүй байгаа. Тэгэхлээр энийг 30% нэмж өгөөч ээ гэж 47 гишүүний гарын үсэг зурсан шаардлага хүргүүлсэн. УИХ-ын дарга, байнгын хорооны дэд дарга нарт бүгдэд нь хүргүүлсэн байгаа. Тэгээд энэ асуудал ерөөсөө орж ирэхгүй байгаа болохоор энэ дээр тодорхой ЗГ ямар бодлоготой байгаа вэ? Манай Улс алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогынхоо 3 дугаар зүйлийн 1 дүгээр үе шатад 2021-ээс 2030 онд нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлнэ. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хүн амын эмзэг бүлгүүдийг бүрэн хамруулна. Зорилтот эмзэг бүлгийн өрх иргэний амьжиргаанд хүрэлцэхүйц хэмжээний нийгмийн тусламж дэмжлэгийг үзүүлдэг болно оо гэж заасан байгаа. Энэ дээр яг тодорхой хариулт авчихъя аа.