Байр суурь2 мин унших
Ж.Баясгалан: Халамж хүн рүү чиглэсэн энэ 2 үйлчилгээгээ хэзээ салгах вэ?
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
Нийгмийн халамж гэдэг бол аливаа улс оронд зайлшгүй байдаг. Өнөөдөр хэрэгжиж байгаа Нийгмийн халамжийн тухай хууль хүн амын өсөлтийг дэмжих,гэр бүлийн хөгжлийг дэмжих агуулгууд бүгд байгаа. Гэтэл яг халамжийнхаа хуулиар олгогдож байгаа нийт төсвийн 70% нь өөрөө яг энэ халамжийн биш, хүн амын бодлогод чиглэгдсэн байдаг. Хүүхдийн мөнгө,жирэмсэн эхийн тэтгэмж 0- 3 нас хүртэлх хүүхэд асарсны тэтгэмж, эх, хүүхдэд чиглэсэн үйлчилгээнүүд нь дал гаруй хувь нь болчхож байгаа юм. Үлдсэн 30% нь халамж руу явж байдаг. Халамж хүн рүү чиглэсэн энэ 2 үйлчилгээгээ хэзээ салгах вэ? Үүнийг салгаагүйгээс болж нийт төсөв нь Монгол Улсын халамж хавтгайрсан гэдэг гол ярианы сэдэв энэ болдог.
Халамж хавтгайрсныг нь хүртээд байгаа хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дээр нь ахмад настан юм шиг санагдаад байдаг. Монгол улсын төсвийн хамаг мөнгийг хэрэглээд байгаа юм шиг ийм нийгэмд ойлголт төрөөд байгаа юм. Тэгэхлээр хүн амын бодлогод зориулж байгаа энэ төсвөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай зорилтот бүлэгт зориулж байгаа энэ хоёрыгоо хэзээ салгах вэ?

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс суурилагдах зардлын дээд хэмжээг 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2 тэрбум 823 сая төгрөг 28 -29 оны төсвийн төсөөлөлд 2 тэрбум 998, 3 тэрбум 170 сая төгрөг гэж тусгахаар заасан байна.Энэ яг хэн рүү чиглэсэн мөнгө вэ?