Байр суурь1 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь1 мин унших
Эх сурвалж:
Vip76.mnХэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
Тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа тухай дээр асуулт байна. 5.1.13-д заасан төрийн үйлчилгээ үзүүлэх төслөөс хамааран ТЭЗҮ шаардагдахгүй бөгөөд мөнгөний үнэ цэнийн шинжилгээ төсөвт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ, эрсдэлийн шинжилгээ, хууль зүйн дүн шинжилгээ болон нийгмийн нөлөөллийн шинжилгээг орлуулж хийж болно гэсэн заалт орсон байна. Нэмэлт өөрчлөлтөд оруулж байгаа энэ заалт хууль зүйн үр дагавар гаргах юм биш үү?
Хэдийгээр төслөөс хамаарч ТЭЗҮ шаардахгүй гэж байгаа ч Төр хувийн хэвшлийн хоорондох эдийн засгийн тооцоолол, үүнээс үр дагавар гарч төсөлд доголдол гарвал яах юм бэ?
Маш товчхондоо ТЭЗҮ-г орлуулах тооцоо, эдийн засгийн судалгаа шинжилгээ гэж байдаг юм уу? Эндээс яагаад тодорхой төсөлд ТЭЗҮ шаардагдахгүй гэж байгаа юм бэ. Үүн дээр хариулт өгнө үү.
