Байр суурь2 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
О.Номинчимэг тэргүүтэй гишүүдийн санаачилсан хуулийг анхлан санаачилсан өдрөөс нь л дэмжсэн. Чуулган дээр болон байнгын хороо ажлын хэсэг дээр хэлж байсан үгнүүд өдөр, судартайгаа байгаа. Ажлын хэсэг дээр 5 зүйл заалт саналаа албан ёсоор цаасаар Ж.Чинбүрэн даргад өгсөн.
Өөрөөр хэлбэл татвараас гадуур тамхин бүтээгдэхүүн гэх мэт хүүхэд, залуучууд хортой бүтээгдэхүүнийг татаж авчирч хуульчилж байгаа нь зөв. Өөрийн байр сууриа эртнээс илэрхийлсэн.

Нэгт, О.Номинчимэг гишүүн болон ажлын хэсэг "Жоохон академик байж , асуудалд амьдралтай хандаач ээ. Нэгэнт хуулийн төслийг шийдэж байгаа юм бол бүх хүчин зүйлсийг нь оруулж ирээд нэг дор базаад хийж болохгүй юу гэдэг санаа"-г хэлсэн. Тухайлбал хууль санаачлагч парламентын судалгааны хүрээлэнгээр хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийлгэхэд 83,3% нь 500 метр дотор тамхи худалдаалах хориглосон хууль чинь зөрчилтэй байна гэж гарсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатарыг дээрээс нь торлоод харвал тамхи худалдаалах цэг байхгүй. Дандаа лангуун доор нууцаар буюу хууль зөрчиж наймаа явж байгаа. Үүнийгээ оруулж ирээч гэдгийг хэлсэн. Ө.Шижир гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаад байнгын хороо дэмжсэн байна. Хэрвээ вепийн амт үнэрийг нь авбал гааг ч бас ав. Гааг тавьчхаар гаатай компанийн ар талд байгаа юм шиг харагдана гэдэг саналыг хэлсэн. Байнгын хороогоор санал ороод зарчмын зөрөөтэй санал дээр аль аль нь амт үнэргүй болоод орж ирж байгаа нь зөв. Учир нь тамхинд дургүй, тамхинаас гарсан хүмүүсийнх ихэнх нь муухай амттай учраас гэдэг хариулт өгсөн байдаг.
Хоёрт, Тамхины никотин дээр тавьж байгаа татварын бодлого ялгамжтай байх ёстой. Үүн дээр уян хатан, ухаалаг татварын бодлогоо бариач гэдгийг хэлсэн. Энэ мэт өөрийн үзэл санааг хэлэхээр аль нэг компанийн лоббист болж хувираад байна! Уучлалт гуйх хэрэгтэй. Учиргүй шүүхдээд явах нь миний хувьд зохимжгүй! Энэ хуулийг дэмжээд гаргах нь зүйтэй. Цаашдаа хууль санаачлагч эмзэг, эго дээрээ тулгуурласан байж болохгүй!