#Коммент3 мин унших
Одоохон...
Одоохон...
#Коммент3 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Уг сонсголд иргэн, төрийн бус байгууллагыг төлөөлж 25 иргэн, 14 төрийн байгууллагыг төлөөлж 37 албан тушаалтан хүрэлцэн ирж оролцон асууж, байр суурь илэрхийлэв. Уг сонсголд Жеффри Эпштейний хэргийн баримтуудад дурдагдсан хүмүүсийг оролцуулахгүй байгаа асуудал яригдлаа.
Тухайлбал УИХ-ын гишүүн А.Ганбаатар “Өнөөдрийн хурлаар Жеффри Эпштейний агсны асуудлыг ярих гэж байгаа юм уу. Эсвэл Жеффри Эпштейнтэй уулзалтад оролцсон төрийн тэргүүн, албаны хүмүүсийн талаар ярих гэж байна уу. Тэр уулзалтын хүрээг тасалж аваад юу яригдсаныг мэдэх гэж байгаа бол гэрч байх ёстой. Тухайн үед Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан, тухайн уулзалтад оролцсон Л.Пүрэвсүрэн гэж хүн манай өрөөнд өглөө ирээд сонсголд намайг урьсангүй гэсэн. Энэ танхимын гадна сууж байна, оруулж ирээд үгийг нь сонсъё. Энэ сонсгол нэг тал руугаа хэлбийчих вий дээ. Болор сан, Л.Пүрэвсүрэн нарыг оруулж ирээд мэдээлэл авбал тэнцвэртэй болно” гэв.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
"Нэгт, Сонсголд оролцож байгаа хүмүүст талархаж байна. Мэдээллийг үнэн зөв, хоёр талын, гурван талын эх сурвалжуудаас итгэл, үнэмшил олж авах хэрэгтэй. Миний хувьд ХЗБХ-ны гишүүн биш. Гэхдээ Их Хурлын гишүүд аливаа сонсголд нээлттэй оролцох боломжоо ашиглаж оролцож байна. 2009-2017 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан хүний хувьд иймэрхүү асуудлыг доторлодоггүй юм гэхэд гадарлахын хувьд хэдэн үг хэлэх ёстой. Өнөөдрийн сонсголд оролцож байгаа хүмүүс минь та нар өөрсдийнхөө хэлж байгаа үг, уншиж байгаа материалдаа хэр итгэлтэй байгаа вэ! Заримдаа эрүүгийн шинж чанартай, алдаа мадагд орчихоор юмнууд хэлж байна. Хүний мах шарж идээд хэншүүг нь үнэртэж байсан ч юм шиг. Б.Баярбаатар даргаас асууя! Энэ сонсгол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг Монголд байх хугацаанд хийх боломж байсан.
Миний авсан мэдээллээр УИХ-ын дарга болон сонсгол санаачилсан Б.Баярбаатар нарыг хүүхдүүдээ цуглуулаад хамт уулзах урилга тавьсан. Очиж уулзаагүй, явсан хойно нь сонсгол зохион байгууллаа. Би сэтгүүлч мэргэжилтэй хүн. Аливаа мэдээллийг хоёр талаас нь харах ёстой. Энэ сосголд нэг талын мэдээлэл дутаад байна.
Өнөөдрийн хурлаар Жеффри Эпштейний агсны асуудлыг ярих гэж байгаа юм уу. Эсвэл Жеффри Эпштейнтэй уулзалтад оролцсон төрийн тэргүүн, албаны хүмүүсийн талаар ярих гэж байна уу. Тэр уулзалтын хүрээг тасалж аваад юу яригдсаныг мэдэх гэж байгаа бол гэрч байх ёстой. Тухайн үед Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан, тухайн уулзалтад оролцсон Л.Пүрэвсүрэн гэж хүн манай өрөөнд өглөө ирээд сонсголд намайг урьсангүй гэсэн. Энэ танхимын гадна сууж байна, оруулж ирээд үгийг нь сонсъё. Энэ сонсгол нэг тал руугаа хэлбийчих вий дээ. Болор сан, Л.Пүрэвсүрэн нарыг оруулж ирээд мэдээлэл авбал тэнцвэртэй болно.
Хоёрт, Элбэгдорж Ерөнхийлөгчийн асран хамгаалж байсан хүүхдүүдийн тухай. Тэр хүүхдүүд өнөөдөр хаана байна вэ? Магадгүй хэрэгт холбоотой эсэх асуудлаар албаны хүмүүс мэдээлэл өгөөд байна. Харамсалтай нь мэдээллүүд нь зөрж байна. Үүнийгээ нэгтгэх хэрэгтэй. Төрийн байгууллагын мэдээлэл, уялдаа холбоо ямар болчихсон нь харагдаж байна. Нийтэд тодорхой мэдээлэл өгмөөр байна. Өгч болохгүй, болдог мэдээлэл гээд байх шиг байна. Гэхдээ энэ энгийн асуудал шүү! Тэдгээр хүүхдүүд өнөөдөр хаана байгаа нь нуух юм байхгүй. “Болор сан”-гийн тэргүүнийг яагаад энд урихгүй байгаа юм. Мэдээлэл багатай хүмүүс нь хариулт өгөөд суугаад байх юм Б.Баярбаатар дарга аа! Энэ сонсгол нэг тал руугаа хэт хэлбийчих вий дээ! Гадаа үүдэнд сууж байгаа Л.Пүрэвсүрэн сайдыг оруулж ирээд мэдээллүүдээ авбал тэнцвэртэй болно. Мэдээлэл гарсны дараа хүмүүс өөрсдийнхөө дүгнэлтийг хийгээд, сүүлийн шүүхийн шийдвэр гарсны дараа хүнийг гэм буруутнаар нь дуудах ёстой. Ялтан, зэмтэн, хэрэгтэн гэх мэт бид маш замбараагүй ярьж байна. Бүх мэдээллээ хоёр талаас нь авчхаад сонсголоо үргэлжлүүлбэл ямар вэ гэдэг зарчмын саналыг тавьж байна" гэв.
А.Ганбаатар: Бүх учрыг мэдэж байгаа сайд асан Л.Пүрэвсүрэнг үүдэнд сойчхоод бид юу хэлэлцэх юм.