Байр суурь1 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг бол дэмжиж байгаа. Байнгын хороод дээр хууль тогтоомжийн биелэлт болон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайлан танилцуулагддаг. Ингэхдээ байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд. Эдгээр тайланг харж байхаар ерөөсөө биелэгддэггүй, гүйцэтгэл муутай ажлууд олон жил дараалан хэлэлцэгдэж байгаа байдал харагдаад байдаг.
Мөн гүйцэтгэлийнх нь үнэлгээнд нөлөөлөөд байдаг. Тэгэхээр эдгээр асуудлуудын талаар нэмэлт өөрчлөлт дээр хуулийн төслийн санаачлагчид ямаршуу өөрчлөлт оруулж байгаа вэ. Мөн ямар ахиц дэвшил гаргана гэж бодож байна вэ?