Байр суурь1 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
Миний хувьд Зүүн бүсээс сонгогдсон. Нэгт, Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байдаг Бэрхийн уурхайд олон жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн чадвараа алдсан, үйлдвэрээс хамаарсан осолд орсон, амь насаа алдсан гээд ийм нэр бүхий 112 иргэний өргөдөл 2010 оноос хойш явсан. Энэ асуудал 2022 онд шүүхээр шийдэгдээд, ЗГ энэ улсуудын тэтгэмжийг олгох эсэх асуудлыг шийдвэр гарга гэдэг ийм шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс хойш нэлээн олон жил өнгөрлөө. Үүн дээр ЗГ яагаад шийдвэр гаргахгүй байна вэ?
Хоёрт, ЭТТ гээд манай төрийн өмчийн оролцоотой ХК маань нүүрсний борлуулалтыг уул уурхайн биржээр амжилттай борлуулж байгаа. Гэхдээ үүний хажуугаар нүүрс тээврийн салбарт болохоор үнэд нь нөлөөлж, нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 600 гаруй ААН, 10 мянга гаруй хувь машинаараа жолооч хийж байгаа иргэдийн бизнест нөлөөлөл үзүүлж байна гэж үзсэн. Тиймээс Төрийн худалдан авах ажиллагааны газраар дамжуулж нүүрс тээврийн салбарын үнэд нөлөөлж ноёлох үйл ажиллагаа явуулж байгаа дээр ямар арга хэмжээ авах вэ?